Мэдээ

Улсын аварга амжилттай болж өндөрлөлөө

Монгол улсын сонирхогчийн гольфийн 2018 оны аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 8 дугаар сарын 2-5 өдрүүдэд Мт. Богд гольфийн талбайд амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээний сүүлийн өдөр зохион байгуулсан нүхэнд хамгийн ойрхон цохих ангилалийн эрэгтэйчүүдэд Б. Мөнхбаатар 2.47 метр, эмэгтэйчүүдэд Паулине Гарнетт 4.68 метр үзүүлэлтээр, хамгийн хол цохих ангилалд эрэгтэйчүүдэд Э. Гангамөрөн 298 метр, эмэгтэйчүүлэл Алтанбилэг 215 метр үзүүлэлтээр тус тус шалгарсан.

Ур чадварын индекс буюу Хандикапын ангилалд эрэгтэйчүүдэд Г. Төвшигтөгс -1.0 оноогоор 1-р байр, Я. Баярхүү +0.3 оноогоор 2-р байр, Д. Мөнхтүшиг +0.8 оноогоор 3-р байр, эмэгтэйчүүдэд Паулине Гарнетт 1-р байр, Т. Баасанжаргал 2-р байр, Б. Энхзаяа 3-р байр эзэлж цомны эзэд боллоо.

Эмэгтэйчүүдийн медалистийн ангилалд 2 өдрийн нийлбэр дүнгээр Н. Намуунаа 173 оноогоор Тэргүүн байр эзэлж алтан медаль, Монгол Улсын Аварга цол хүртсэн бол Б. Батнаран 187 оноогоор мөнгөн медаль, Д. Ичинноров 191 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

Эрэгтэйчүүдийн медалистийн ангилалд 4 өдрийн нийлбэр дүнгээр А. Хаянхярваа 321-р тэргүүн байр эзлэн шилжин явах цомны эзэн, Алтан Медаль, Монгол улсын аварга цол хүртлээ, Харин Б. Мөнхбаатар иөн 321 оноогоор Мөнгөн медаль, Э. Гангамөрөн 324 оноогоор Хүрэл медаль хүртлээ.

 

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image