Мэдээ

Turkish Airlines World Golf Cup-2018 Ulaanbaatar

Төркиш Эйрлайнз компанийн нэрэмжит гольфийн тэмцээн 2018 оны 8 дугаар сарын 13-ны ням гарагт Мт. Богд гольфийн талбайд 2 дахь удаагаа амжилттай болж, энэ жилийн аваргаар М. Баярбахдал 44 оноогоор тэргүүн байр, Цомны эзэнээр тодрон 11 дүгээр сард БНТУ-д зохиогдох эцсийн шатны тэмцээнд оролцох эрх хүлээн авлаа. Тус бүр 43 оноо авсан 2 тамирчны үзүүлэлтүүдийг хянаж үзээд хамгийн сүүлийн нүхэнд илүү сайн тоголсон Ц. Сэдванчиг 2-р байр, Б. Элбэгсайхан 3-р байранд тус тус шалгарлаа. Мөн тэмцээнд хамгийн бага оноо үзүүлсэн тамирчнаар Ж. Анарбат 78 оноогоор шалгарсан бол 17-р нүхэнд зохиосон нүхэнд хамгийн ойр цохих (Nearest the pin) тэмцээнд эрэгтэйчүүдээс Г. Тамир, эмэгтэйчүүдээс Д. Ичинноров нар ялагч болов. "Stableford" форматаар зохиогддог энэхүү тэмцээнд хэн ч түрүүлэх боломжтой байдаг тул гольф сонирхогч нарын дунд ихээхэн нэр хүндтэй, хүсэн хүлээдэг тэмцээн болоод байна.

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image