Мэдээ

YOKOHAMA CUP 2018

Монгол улсад "Yokohama Tyre" брэндийг албан ёсоор төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг YTM (Yokohama Tyre Mongolia) ХХК-ний үүсэн байгуулагдсны 5 жилийн ойн хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монголын Гольфийн Холбоотой хамтран "Yokohama Cup 2018" тэмцээнийг Мт. Богд гольфийн талбайд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд нийт 65 тамирчин оролцлоо. Тус тэмцээний Медалистийн төрөлд 1-р байранд Ч.Гантөмөр 76 цохиж түрүүлсэн бол, Б.Мөнхбаатар 77 оноогоор 2-р байр, Э.Гангамөрөн 78 оноогоор 3-р байр эзэллээ. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд Медалистийн 1-р байр Б.Батнаран 78 оноогоор тэргүүн байр эзэлж Н.Намуунаа 81 оноогоор 2-р байранд орлоо. Хандикапын төрөл буюу ур чадварын эрэгтэйчүүдийн төрөлд Г.Түвшинтөгс -6.8 оноогоор 1-р байрт, Т.Ерэнбаатар -3 оноогоор 2-р байр, эмэгтэйчүүдийн төрөлд Д.Батмөнх -10.8 оноогоор 1-р байр, Б.Энхзаяа -4.5 оноогоор 2-р байр тус тус эзэллээ. Мөн хамгийн хол цохисон тамирчнаар Т.Ерэнбаатар 278 метр цохиж түрүүлсэн бол Н.Намуун 2.78 метр зайд нүхэнд хамгийн ойр буулгаж тус тус шагнал хүртлээ. Энэхүү тэмцээний нээлтэнд YTM компанийг үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ оролцож Монголын Гольфийн Холбооны гишүүд тамирчидад спортын амжилт хүсэн ерөөгөөд "Yokohama Cup" тэмцээнийг Монголд жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсоныг зарлав. Тэмцээнд амжилттай оролцсон гишүүд тамирчидад баяр хүргэж энэхүү тэмцээнийг анх удаа ивээн тэтгэгч хамтран ажилласан YTM компани болон "Yokohama Tyre" брэндийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image