Мэдээ

Land Rover Cup-2018

6 дахь жилдээ зохиогдож буй "Land Rover Cup-2018" тэмцээн Мт. Богд гольфийн талбайд амжилттай болж өндөрлөлөө. 78 тамирчин "Stroke Play' форматаар өрсөлдөж эрэгтэйчүүдийн төрөлд А. Хаянхярваа, Б. Алтайбаатар нар тус 76 оноогоор тэнцэн 18-р нүхэнд хайнаа хагалах тоглолт хийж А. Хаянхярваа ялалт байгуулсан Аварга болж Б. Алтайбаатар 2-р байр, Э. Гангамөрөн 3-р байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн төрөлд Д. Ичинноров 83 оноогоор түрүүлж цомын эзэн боллоо. Эрэгтэйчүүдийн хандикапын төрөлд -8 оноогоор Рон Гордон, эмэгтэйчүүдийн хандикапын төрөлд Сатоко Сако -7,1 оноогоор тус тус тэргүүллээ. 7-р нүхэнд хамгийн хол цохих (longest drive) ангилалд Г. Тамир 268 метр, 13--р нүхэнд хамгийн ойр цохих (nearest the pin) Б. Маргад 1,7 метр үзүүлэлтээр тус тус шагнал хүртэв.

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image