Мэдээ

2018 оны Ахмадын аварга шалгаруулах тэмцээн

Монгол улсын сонирхогчийн гольфийн 2018 оны Ахмадын аварга шалгаруулах тэмцээн 8-р сарын 26-ны өдөр Риверсайд гольфийн талбайд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. 5-р нүхэнд шалгаруулсан хамгийн хол цохих (longest drive) тэмцээнд 238 метр үзүүлэлтээр Р. Арвинцогт, 16-р нүхэнд шалгаруулсан нүхэнд хамгийн ойр цохих (nearest the pin) төрөлд 7 метр үзүүлэлтээр С. Хөдөлмөр нар шалгарч цом, батламж гардан авсан бол хандикапын төрөлд С. Сонин +1.4 оноогоор 1-р байр, С. Сүхбаатар +3 оноогоор 2-р байр тус тус эзэлж цом батламж, алт/мөнгөн медалийн эзэд боллоо.

Аваргын төлөөх өрсөлдөөн ширүүн байсан ба сүүлийн 3 нүхэнд шийдвэрлэх тоглолт өрнөж улмаар Л. Дорж 85 оноогоор Аваргын шилжин явах цом дахин өргөж түрүүллээ. Дэд аваргаар Н. Цогтоо 89 оноогоор шалгарч мөнгөн медаль энгэртээ зүүв. Тэмцээний эхний 4 байранд орсон тоглогч нарт энэ оны 10-р сард Япон улсын Миязаки хотод зохиогдох Ази, Номхон далайн гольфийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгов. Мөн тус тэмцээнд оролцсон хамгийн ахмад тамирчин н. Амарсайханд өргөмжлөл олгож хүндэтгэл үзүүлэв.

Тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж туслалцаа үзүүлсэн Заан Тэрэлж клуб, Риверсайд гольфийн талбай, ивээн тэтгэсэн Ballantine's брэнд, Кагоме жүүсний хамт олонд талархал илэрхийлье.

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image