Мэдээ

Балдорж Кап-2019

Монголын Гольфийн Холбоо, Балдорж Сан, УБ2 гольфийн талбай болон Заан Тэрэлж клуб хамтран зохион байгуулсан “Балдорж кап” 2019 тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь Монголын Гольфичдын анхны албан ёсны тэмцээн бөгөөд шинэхэн улирлыг нээж явагддаг уламжлал тогтоод буй тэмцээн юм.

Тэмцээнд нийт 44 тамирчид бүртгүүлж цаг агаарын хувьд таатай өдөр тохиолоо. Энэхүү тэмцээний аваргаар Ч.Гантөмөр 82 оноогоор анх удаагаа тодорч удаах байранд БНСУ-ын иргэн Шин Тэ Гүн 84 оноогоор шалгарсан юм. Хэндикэпийн ангилалд тэргүүн байрыг Э.Гантулга эзэлсэн бол Дэд байранд Ч.Гантулга, Гуравдугаар байранд Н.Цогтоо нар тус тус шалгарлаа. Мөн нүхэнд хамгийн ойр буулгасан тоглогчоор Б.Жавхлан 2.7 метр, хамгийн хол цохисон тамирчинаар өнгөрсөн жилийн аварга Ж.Анарбат 272 метр цохиж тус тус шагналт байрууд эзэллээ.

Уламжлал болгон зохион байгуулдаг энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж зохион байгуулдаг Балдорж сан, УБ2 амралтын газрын хамт олон удирдлагуудад нийт гольф сонирхогчдын зүгээс гүн талархал илэрхийлэе!

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image