Мэдээ

  • Нүүр
  • /
  • Мэдээнүүд
  • /
  • АХМАДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ

АХМАДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ ЖУРАМ

2019 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ГОЛЬФИЙН АХМАДЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

 

ТАЛБАЙ:       Мт. Богд гольфийн талбай

ОГНОО:         Эрэгтэйчүүд: 8 дугаар сарын 18-ний өдрүүдэд

ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Тэмцээн зохион байгуулах комисс (комисс гэх) тус тэмцээнд оролцох тоглогч нарын тооны дээд хязгаарыг тогтоох, Local Rule-ийг тогтооно. Тус комиссын аливаа шийдвэр үл маргах журмаар эцсийнх гэж тооцно.

ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

  1. Тэмцээн 55 ба түүнээс дээш насныхан оролцоно.  51-55 насны хүмүүс оролцож болно
  2. Тэмцээнд R&A-ийн хамгийн сүүлийн дүрэм, шийдвэрүүд, комиссоос тогтоосон local rule-ийг мөрдөнө.
  3. Тэмцээнд оролцогсодын хандикапын хэмжээнд эрэгтэй 24-р хязгаарлалт тогтооно. Тэмцээнд оролцогч МГХ-ийн албан ёсны эсвэл харъяалах холбоо, клубаас баталгаажуулсан хандикаптай байхыг шаардана.
  4. Тэмцээн 1 үе шаттай байна.
  5. Оролцогч 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 14 цагаас өмнө заавал урьдчилан бүртгүүлнэ.
  6. Оролцогч 100’000 төгрөгийн хураамж төлнө. Монголын Гольфийн Холбооны гишүүн энэ хураамжаас чөлөөлөгдөнө.
  7. Комисс оролцогчийг шаардлагатай гэж үзсэн тохиолдод тэмцээнд оролцуулахаас татгалзах эрхтэй.
  8. Бүртгэлээс хоцорсон тоглогчийг тэмцээнд оролцуулахгүй.

ФЛАЙТ ХУВИАРЛАЛТ, ЭХЛЭХ ЦАГ, НҮХ

  1. Комисс тэмцээний өдөр бүрийн флайт хувиарлалт, эхлэх цагийг урьдчилан гаргаж зарлана. Урьдчилан зарласан флайтын хувиарлалт, эхлэх цаг зэрэг аливаа өөрчлөлт хийхийг хориглоно.
  2. Шаардлагатай тохиолдолд комисс флайт хувиарлалт, эхлэх цагийг тэмцээн эхлэхээс өмнө өөрчлөх эрхтэй.
  3. Тоглогч эхлэх нүхэнд эхлэх цагаас дор хаяж 5 минутын өмнө очиж бэлтгэлээ хангасан байна. Эхлэх цагаас 5 хүртлэх минут хоцорвол “Penalty Rule 6-3a” дүрмийн дагуу 2 онооны торгууль ногдуулж тухайн тоглогчийн эхний нүхний оноон дээр нэмнэ. 5-с дээш минут хоцорсон тохиолдолд тэмцээнээс хасна.

ТЭМЦЭЭНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ

  1. Тэмцээний эрэгтэйчүүдийн аваргыг 18 нүхний нийлбэр дүнгээр хамгийн бага онооны дүрмээр шалгаруулна. Хэрэв аваргын төлөө өрсөлдөөнд тэнцсэн тохиолдолд тэдгээр тоглогч нар 1-8-9-9... дүгээр нүхэнд (9-р нүхэнд тэнцсэн тохиолдод ялагч тодрох хүртэл 9-р нүхэнд дахин тоглоно) хасагдах (sudden death) журмаар play-off тоглолт хийнэ. Тэмцээний шагналт байрны төлөөх өрсөлдөөнд тэнцсэн тохиолдолд дараах дарааллаар ялагчийг тодруулна.
  1. Бүх 18 нүх
  2. Сүүлийн 9 нүх
  3. Сүүлийн 6 нүх
  4. Сүүлийн 3 нүх
  5. Сүүлийн 2 нүх
  1. Хандикапын ангилалын ялагчийг тодруулахдаа нийт онооноос талбайн оноог хассан ялгавараас хандикапыг хасч хамгийн багаас их рүү эрэмбэлж шалгаруулна. Хандикапын шагналын өрсөлдөөнд тэнцсэн тохиолдолд дараах дарааллаар ялагчийг тодруулна.
  1. Бүх 18 нүх
  2. Сүүлийн 9 нүх
  3. Сүүлийн 6 нүх
  4. Сүүлийн 3 нүх
  5. Сүүлийн 2 нүх

ТЭМЦЭЭНИЙГ ДУУСГАХ

Тэмцээний ялагч, шагналт байранд шалгарсан тоглогч нарт шилжин явах цом, бай шагналуудыг гардуулснаар, эсвэл комисс дуусгах тухай шийдвэр гаргаснаар тэмцээн албан ёсоор дууссанд тооцно.

ДҮРМИЙГ ТАЙЛБАРЛАХ

Комисс дүрмийг тайлбарлах, шийдвэр гаргах бүрэн эрх эдлэнэ.

ТОГЛОЛТЫН ЦАГ БАРИМТЛАХ, УДААН ТОГЛОХ

Гольфийн дүрмийн (R&A) 6-7 заалтуудад заасны дагуу тоглолтын хурдыг тоглогч бүр мөрдөх үүрэгтэй. 18 нүхэнд тоглож дуусгах дээд хугацаа 5 цаг байна.

Тоглолтын хэмнэл баримтлах (R&A дүрмийн 6-7)

Хэрэв хамгийн эхэнд гарсан флайт тоглолтын явцад нийт тоголсон нүхэнд ногдох зөвшөөрөгдсөн хугацаанаас удаан хэмнэлтэй байвал эхний флайтыг хурд удааширсан флайт гэж үзнэ. Дараа дараагийн флайтуудыг дараах нөхцөлд хурд удааширсан флайт гэж тодорхойлно. Үүнд:

  1. зөвшөөрөгдсөн хугацаанаас удаан хэмнэлтэй байвал
  2. Пар 3 нүхний эхлэлийн цэг дээр ирэх үед өмнөх флайт дараагийн нүхний эхлэлийн цэгийг (tee box) орхин явсан байвал, Пар 4 нүхний эхлэлийн цэгийг орхин яваагүй байхад өмнөх флайт грийнийг орхин явсан байвал, Пар 5 нүхний эхлэлийн цэг дээр очоогүй байхад өмнөх флайт грийн дээр очсон байвал хурд удааширсан флайт үзнэ.

Хурд удааширсан флайтад дараах арга хэмжээ авна. Маршал эсвэл тэмцээний ерөнхий шүүгч тухайн флайтын хурд удааширсан шалтгааныг (бөмбөг хайсан, unplayable ball, буруу бөмбөгөөр тоголсон гэх мэт) авч үзээд цаг хэмжих шаардлагатай эсэх шийдвэр гаргана. Хэрэв цаг хэмжих шаардлагатай гэж үзсэн тохиолдод тухайн флайт дахь тоглогч бүрийн тоглолтын цагийг хэмжих ба хурд удааширсан флайтаар тодорхойлогдсоныг флайтын тоглогч бүрд мэдэгдэж торгуулийн талаар сануулна.

Нэг цохилтыг гүйцэтгэх хамгийн дээд хугацаа 40 секунд байна. Гэвч дараах тохиолдолуудад нэмэлт 10 секундын хугацаа олгоно. Үүнд:

  1. Пар 3 нүхний эхний цохилт
  2. Пар 4 эсвэл 5-ийн 2 дахь цохилт
  3. Бүх нүхний грийний хажуугаас хийх цохилт эсвэл патт хийх үед

Тоглогчийн тоглолтын цагийг хэмжихдээ тоглогч бөмбөг дээрээ ирсэнээс хойш эхлүүлэх ба цохилт гүйцэтгэхэд гадны ямар нэг саад, нөлөө байхгүй байх ёстой. Грийн дээрх тоглолтыг хэмжихэд тоглогчид ball mark засах, паттлах лайнаас саадыг зайлуулах хэдэн секунд нэмж болно. Флайтын тоглолтын хэмнэл зөвшөөрөгдсөн хугацаанд эргэн орсон эсвэл өмнөх флайтыг дагах зохистой байрлалд шилжсэн тохиолдолд хугацаа хэмжилтийг зогсооно. Хэрэв хэмжилтийн явцад аль нэг тоглогч зөвшөөрөгдсөнөөс удаан хугацаанд цохилт гүйцэтгэсэн бол тэрхүү тоглогчийг “удаан” гэж үзнэ.

Тоглолтын хэмнэл алдсаны торгууль

  1. 1 удаа “удаан” гэж тодорхойлсон тоглогчид сануулга өгч дараагийн удаа торгууль ногдуулах болохыг мэдэгдэнэ
  2. 2 удаа “удаан” гэж тодорхойлсон тоглогчийг 1 оноогоор торгоно.
  3. Дахин “удаан” гэж тодорхойлсон тоглогчийг тэмцээнээс хасч талбай чөлөөлөхийг шаардана.

ЦАГ АГААРЫН БАЙДАЛ

Тэмцээний үед цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан тэмцээнийг зогсоох эсвэл үргэлжлүүлэх шийдвэрийг зохион байгуулагч гаргана.

ЗӨВШӨӨРӨГДСӨН БӨМБӨГ

R&A дүрмийн 3 дугаар хавсралтад заасан бөмбөгийг тэмцээнд ашиглахыг зөвшөөрнө. Хэрэв зөвшөөрөгдөөгүй бөмбөгөөр тоголсон бол тэмцээнээс хасна.

ЗӨВШӨӨРӨГДСӨН DRIVER-ИЙН ТОЛГОЙ

R&A-с зөвшөөрсөн driver-ийн толгой ашиглах ба зөрчсөн тохиолдолд тоголсон нүх бүрд 2 оноогоор торгоно. Нэг тоглогчид ногдуулах торгуулийн оноо 4-с хэтрэхгүй байна. Зөвшөөрөгдөөгүй driver-ийн толгой ашигласан нь тодорхой болсон бол тэрхүү цохиурыг тус тэмцээний турш дахин ашиглаж болохгүй. Хэрэв мэдсээр байж дахин ашигласан тохиолдолд тэмцээнээс хасна.

Local Rule

  • 17-р нүхэнд машин замын баруун гар талын хашлага давсан тохиолдолд OB гэж үзнэ
  • 3, 4, 5, 9, 11, 12, 15-р нүхэнд water hazard drop авах бол заавал тусгайлан тэмдэглэсэн Drop area-д drop хийнэ. 9-р нүхэнд бөмбөг зөвхөн гүүрний баруун өнцгөөс баруун гар талаар усны шугам давсан тохиолдолд урд drop area д drop хийнэ.
  • Грийн дээр бөмбөг нүхэнд заавал оруулж дуусгана. (Concede байхгүй)

ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ

Шагнал

Эрэгтэй

Медалист

Хандикап

1-р байр

Улсын Аварга Цол, шилжин явах цом, Алтан медаль, Батламж

1-р байр-Цом, Алтан медаль,  батламж

2-р байр

2-р байр- Цом, Мөнгөн Медаль, батламж

2-р байр- Цом, батламж, Мөнгөн шагнал

3-р байр

3-р байр-Цом, Хүрэл Медаль, батламж

3-р байр- Цом, Хүрэл Медаль, батламж

Nearest to the pin

Цом, батламж

-

Longest drive

Цом батламж

-

Медалистийн төрөлд шагналт байр эзэлсэн тоглогчид Хандикапын төрөлд шагнал давхардуулан олгохгүй. Монголын Гольфийн Холбооны гишүүн бус хүмүүс хандикапын ангилалын шагналд хамрагдахгүй.

КАРТ, ТЭРЭГ

Бүх тоглогч карт/тэрэг ашиглана.

ЁС ЗҮЙ САХИУЛАХ

Дүрмийн 33-7 заалтын дагуу дараах тохиолдуудад хязгаарлагдахгүйгээр ес зүйн алдаа гаргасан эсэх тухай шийдвэрийг комисс гаргана: Үүнд:

  1. Бусад тоглогч нарыг цохилт гүйцэтгэх үед гар утас болон бусад төрлийн төхөөрөмж ашиглаж саад болсон
  2. Өрсөлдөгч нар эсвэл зохион байгуулагч, талбайн ажилтнуудыг хэл амаар доромжилсон
  3. Бусад зан авирын тэвчишгүй үйлдэлүүд

ХАРИУЦЛАГА

Тэмцээнд оролцогч өөрийн эд зүйлс, эрүүл мэндийг бүрэн хариуцлах ба эрслэлээ өөрөө үүрнэ.

 

--------------------оОо--------------------

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image