Мэдээ

Senior Open-2019

12 дахь удаагийн Сонирхогчийн гольфийн Монгол улсын Ахмадын аварга шалгаруулах Нээлттэй тэмцээн 2019 оны 8 дугаар сарын 18-ны Ням гарагт Мт. Богд гольфийн талбайд амжилттай болж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд 55-с дээш насны Монгол, Солонгос, Япон улсын иргэд нийт 28 гольфчин өрсөлдөнөөс Солонгосын иргэн Lim Yeontaek 79 оноогоор Тэргүүн байр эзэлж Монгол улсын аварга болж шилжин яван цом өргөлөө. Мөн Солонгос тоглогч Cho Wookyoon 80 оноогоор 2-р байр, С. Сонин 86 оноогоор 3-р байр тус тус эзэллээ. 86 оноотой 2 тоглогч тэнцсэн бөгөөд 3-р байрны төлөө 1-р нүхэнд Play-Off тоглолт хийж С. Сонин ялав.

Тоглогчийн ур чадварын индекстэй харьцуулан гаргадаг Хандиъапын төрөлд -5,8 оноогоор Жаргалсайхан 1-р байр, Jun Jinhyung -5.0 оноогоор 2-р байр, Lee Changwan -3.6 оноогоор 3-р байр тус тус эзэлж цом, батламж гардан авлаа. 

Солонгос тоглогч Kook Jungeyoul тус тэмцээний Longest Drive төрөлд 217м, Nearest  to the Pin төрөлд 3.0 м үзүүлэлтээр давхар цомын эзэн боллоо.

Гольфийн спортыг дэмжигч байгууллагууд.

Гольфийн спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй байгууллагуудад гүн талархал илэрхийлье!

  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image
  • Image