Монголд гольфийн спортыг сонирхдог 4000 гаруй, тогтмол хичээллэдэг 400 гаруй тоглогч байдаг. Гольфийн спортоор хичээллэж буй тоглогчдын 80 хувь нь 36-55 насныхан байх бөгөөд уул уурхай, банк санхүү, худалдаа, аж, үйлдвэр, барилга, аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид түгээмэл байдаг. Гольфийн улирал 4-10 сарын хооронд байх бөгөөд улирлын турш 30-40 тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байна.
Тэмцээн, уралдааны ивээн тэтгэгчээр оролцох, холбооны гишүүдийн чансааны ерөнхий спонсороор ажиллах, холбооны гишүүнчлэлтэй холбоотой түнш байгууллагаар ажиллах зэргээр суртачилгаа, баннерийг тэмцээний турш гольфийн талбайд байршуулах, холбооны веб хуудас, сошиал сувгуудаар мэдээлэл явуулах, шагналын арга хэмжээн дээр танилцуулга, борлуулалт хийх зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллах боломжтой.
Тэмцээн, уралдааны спонсороор хамтран ажиллахад гольфийн талбай дээр байршуулах ивээн тэтгэгчийн нэр, логотой самбар, туг баннер, стэнд талбай дээр байршуулах, гольфийн машин дээр стикер байршуулах хэвлэлтийн зардал, шагнал гардуулах үйл ажиллагааны хүлээн авалтын зардал /70-90 хүнээр/, шагналын сан зэрэг зардлыг тухайн байгууллага өөрөө удирдан гүйцэтгэх боломжтой. Мөн нэвтрүүлэг, шууд дамжуулалт хийх боломжтой.
Монголд үйл ажиллагаа явуулж буй гольфийн 4 талбай байдаг.
Цуврал болон нэг удаагийн нэрэмжит тэмцээнд дунджаар 72-120 оролцогч оролцдог. Улсын аваргын тэмцээнд 120-150 хүн оролцоно. Монгол улсын иргэдээс гадна, манай улсад ажиллаж, амьдардаг, бизнес эрхэлдэг гадаадын тоглогчид идэвхитэй оролцдог.
Холбооны гишүүдийн чансаа тооцох тэмцээнийг улирлын эхэнд зарлах бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээн хамгийн өндөр онооны тэмцээн байдаг. Зэрэглэл:
Гольфийн талбай дээр стэнд, баннерийг хэд хэдэн газар байршуулах боломжтой.
Дэлхийн эмэгтэйчүүдийн гольфийн чансааг Rolex ивээн тэтгэж, энэ чансаа албан ёсоор Rolex Ranking гэж нэрлэгддэг. Үүнтэй адилаар Монголын гольф тоглогчдын чансааг эрэгтэй, эмэгтэй эсвэл нийтээр нь спонсорлож хамтран ажиллах боломжтой.
Чансааг тэргүүлэгч тамирчдыг сар бүр эсвэл тодорхой хугацааны давтамжтай шагнаж урамшуулах, өөрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжин ажиллах замаар суртачилгаа явуулах боломж бий.
Нээлттэй тэмцээн бөгөөд 20-40 хүүхэд оролцдог. Насны ангилал: