Улсын
бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчлэлтийн дагуу холбооны бичиг баримтыг шинэчилэн
бүртгүүлэв. Мөн шинээр томилогдсон удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгч,
ерөнхий нарийн бичгийн даргын бүртгэлийг шинэчилэн
хийлгэлээ.
2021 оны 12 сарын 17-ны өдөр МГХолбооны ёсзүйн хорооны хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж тэмдэглэл, шийдвэрийг гишүүдэд танилцуулав.
Холбооны ажлын жилийн төлөвлөгөөг бүх гишүүд болон удирдах зөвлөлийн гишүүдээс санал авч боловсруулав.
МҮОХорооны гишүүн холбоодын ээлжит уулзалт болон спорт тэмцээнд оролцов. Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБД Э.Бадар-ууган нарт холбооны үйл ажиллагааны талаар танилцуулав.
Монголын Гольфийн Холбооны 2022 оны жилийн ажлын төлөвлөгөө, тэмцээний хуваарь гаргаж, удирдах зөвлөлөөр батлуулж, гишүүдэд танилцуулав. Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж хурлын тэмдэглэл, шийдвэрийг бүх гишүүдэд танилцуулсан.
Герман улсад ажиллаж, амьдарч байгаа мэргэжлийн багш Д.Очирчулуунтай уулзах уулзалтыг зохион байгуулж, туршлага судаллаа. Дэлхийн хандикапын онлайн системд Германы компаниар дамжуулан холбогдох талаар хамтран ажиллах, холбоо тогтооход туслах чиглэлээр ажиллахаар боллоо.
Маунт богд гольфийн талбайн удирдлагуудтай уулзалт хийж, холбооны жилийн төлөвлөгөө, тэмцээний талаар танилцуулж, улсын аварга шалгаруулах болох бусад тэмцээний урьдчилсан хуваарь тохирсон. Чансаа тогтоох шинэ журмын талаар танилцуулж тус талбайн тур тэмцээнийг чансаа тооцох тэмцээнээр оруулахаар болов. Түүнчлэн холбооны шинэ гишүүдийг дэмжих үүднээс холбооны гишүүд Маунт богд клубын хүрэл гишүүн шууд болох байдлаар хамтран ажиллахаар болсон. Удирдах зөвлөлийн гишүүдээс А.Сарнай, Б.Мягмарсүрэн нар хамт оролцов.
Чингис хаан гольфийн талбайн удирдлагатай уулзаж чансаа тогтоох журам, зохион байгуулах боломжтой тэмцээний талаар танилцуулав.
МҮОХороонд
Азийн наадамд оролцох тамирчдын мэдээллийг шинэчлэн хүргүүлж, оролцох тамирчид,
албаны хүмүүсийн мэдээллийг шинэчлэн азийн наадмын системд бүртгүүлэв. Нөөц
тоглогчид орсон тоогоор эрэгтэй 12, эмэгтэй 5, албаны 6 хүний мэдээлэл,
анкетийг бүрдүүлж ажиллав. /Тус тэмцээн цар тахлын улмаас дахин 1 жил хойшилсон. Тов дахин зарлах үед оролцох оролцогчдын мэдээллийг шинэчилнэ/
Sponsorship package саналын танилцуулгыг бэлтгэж Худалдаа хөгжлийн банк, Тээвэр хөгжлийн банкны маркетингийн хэлтэст танилцуулав. Тус мэдээллийг сүүлд нэгтгэн веб сайт дээр спонсоруудад зориулсан булан болгож оруулсан.
МҮОХорооны ээлжит чуулганд оролцох төлөөлөгчдийн бүртгэлийг шинэчилж, чуулганд Д.Жаргалсайхан, Ц.Мөнх-оргил нартай хамт оролцож, саналаа өгөв. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөл сонгоход оролцов.
Удирдах зөвлөлийн хурлаар МГХолбооны гишүүдийн чансаа тогтоох, олон улсын тэмцээн уралдаанд оролцох журмыг боловсруулан, танилцуулж батлуулав. Журмыг вебсайтад байршуулсан.
Монголын Оюутны спортын холбоонд Монгол улсаас Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд 3 тамирчин тодорхойлов. Ц.Төгөлдөр, Н.Намуунаа, Б.Буян-эрдэнэ /2022.04.18/ Тамирчид 2022.07.18-нд Итали улсад тэмцээнд оролцов.
Улирлын нээлт болох Балдорж кап – 2022 тэмцээнийг хамтран зохион байгуулж, туслалцаа үзүүлэв. Чансаа тогтоох хамгийн анхны тэмцээн.
МҮОХороонд Азийн залуучуудын наадамд оролцох тамирчдын мэдээллийг хүргүүлж, оролцох тамирчид, албаны хүмүүсийн мэдээллийг шинэчлэн азийн наадмын системд бүртгүүлэв.
Холбооны веб сайтыг бүрэн шинэчилж, нэвтрүүлэв. Ямар нэг зардал гаргаагүй, өөрийн нөөц бололцоогоор нэвтрүүлсэн бөгөөд 37 хуудас бүхий мэдээллийг цуглуулж, цэгцэлж оруулав.
“Зүрх мартахгүй” төсөлд хандив цуглуулах “Golf for Charity” тэмцээнийг “Янжиндулам” ТББ-тай хамтран зохион байгуулав.
МҮОХорооны гишүүн холбоодын уулзалтад оролцов. Холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар зөвлөгөө авч хамтран ажиллахаар болов.
UBS ТВ-ийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт МГХолбооны зүгээс оролцож гольфийн спорт, Монгол дахь гольфийн хөгжил, явц, талбай, бусад танилцуулгыг хийв.
БТСУХорооны журмын дагуу тамирчдын зэрэг цол олгох материалыг 6 сард нөхөн бүрдүүлж 3 тамирчинд олгуулав.
МҮОХорооны зүгээс зохиогддог “Дэлхийн олимпийн өдөр” өдөрлөгөөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гольфийн үйл ажиллагаа танилцуулж оролцов. Үйл ажиллагаанд оролцсон хүмүүс, МҮОХорооны удирдлагуудад гольфийн спортын талаар танилцуулав. Б.Мягмарсүрэн, Ц.Төгөлдөр нартай хамтран зохион байгуулав.
Өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээний зохион явууллаа. 4 насны ангиллаар зохион байгуулсан тэмцээнд 32 өсвөрийн тамирчин оролцов. Стар гольф клубын зүгээс тэмцээнд оролцогчдын хүлээн авалтын зардлыг хариуцан хамтран ажиллав.
Монгол улсын Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг эрэгтэй 4 өдөр, эмэгтэй 4 өдөр зохион байгуулав. Тэмцээнийг Dell technologies, IT zone LLC, Under armour in Mongolia, Мt.bogd golf club –тэй хамтран зохион байгууллаа. Эрэгтэй 94, эмэгтэй 33 тоглогч оролцлоо.
МҮОХорооны шагналын журмын дагуу бүрдүүлбэрийг хийж Mt.bogd golf club болон багш Мэндсайхан нарыг тодорхойлж, тэмцээний үеээр шагналыг гардуулав. Холбооны үйл ажиллагааг танилцуулах үүднээс дэд ерөнхийлөгч Одбаяр, Дөлгөөнбаяр нарыг урьж оролцуулав.
Холбооны гишүүдийн чансааг хагас жилээр дүгнэж, тэргүүлэгчдийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.
МҮОНТ-ийн Өглөө хөтөлбөрийн спортын буланд гольфийн тухай танилцуулж оролцов. Нэвтрүүлэг 9 сард цацагдсан. Удахгүй youtube сувагт тавигдана.
Дэлхийн хандикепийн системд суурилсан олон улсын Albatross эсвэл Projekt HCP системд холбогдох зорилгоор Герман улсаас ирсэн golf consultant Erich Reinz-тэй уулзалт зохион байгуулав. Мөн Mt.bogd гольфийн талбайн 18 нүх, талбайг дагуулж явж танилцуулав.
Монголын Ахмадын Гольфийн холбоотой хамтран Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, флайт, бүртгэл, оноо гаргах, шалгаруулахад хамтран ажиллав.
MNAOC – 2022 шалгаруулах тэмцээнээр 30 минутын подкаст нэвтрүүлэг хийж байгаа. /ТВ-ээр цацах, сошиал сувгуудаар байрлуулах зорилготой. Спонсороор ажилласан байгууллагуудад 2 минутын видео шторк бэлтгэж өгөв.
МҮОНРТ-ийн орон даяар цацагдах “Цаг үе, залуус” хөтөлбөрт өсвөрийн гольфийн тамирчны төлөөлөл Ц.Төгөлдөрийг оролцуулав.
Presidents cup 2022 тэмцээнийг 1 сарын турш зохион явуулав. Холбооны ерөнхийлөгч Моннис ХХК-тай уулзалт хийж, спонсороор хамтран ажиллав.
Спортын эрдэм шинжилгээ, сургалт судалгааны албаны дарга Б.Эрдэнэваанчигтай удирдах зөвлөлийн гишүүн Б.Мягмарсүрэнтэй хамт уулзаж холбооны танилцуулга хийж хамтран ажиллахаар болов.
Биеийн тамир, спортын хорооны улсын хорооны дарга Б.Жаргалсайхантай уулзаж холбооны танилцуулга хийж, санал хүсэлт солилцов. Сургалт болон дотоодын тэмцээн, олон нийтэд суртачилах ажилд хамтран ажиллахаар болов.
Клубуудын үйл ажиллагаа дэмжих ажлын хүрээнд Стар гольф клубын нэрэмжит тэмцээнд туслалцаа үзүүлж, хамтран ажиллав.
СЭШССА дээр Монгол гольфчдийн сэтгэл зүй, физилиогийн дата үүсгэх ажлын эхлэл болгож олон улсын тэмцээн оролцох 2 тамирчин сэтгэлзүйн сорил /Г.Мөнгөншагай, Гантөмөр/, өсвөрийн тамирчин, гольфийн багшийн төлөөллөөр М.Жүгдэрдагва, М.Буян-эрдэнэ нар бүтэн сорилд хамрагдаж, зөвлөгөө авав.
Анхлан сонирхогчдод зориулсан гольф танилцуулах өдөрлөгийг Star screen golf клубтэй хамтран зохион байгуулав.
МҮОХорооны тамирчдын зөвлөлийн сургалт уулзалтад өсвөрийн тамирчдыг бүртгүүлж, оролцуулав.
/Б.Ананд, Ц.Төгөлдөр/ Олимпийн медальтнууд өсвөрийн тамирчдад зөвлөгөө, сургалт явуулав.
АPGC тэмцээнд оролцох тамирчин, кедди, багийн гишүүдийн бүртгэлийг хийлгэж, холбогдох захиалгыг хийв. /Г.Мөнгөншагай, Б.Батбилэг, Д.Хатанбаатар, Б.Маргад/
Маунт богд дээр тамирчны сэтгэлзүй, гольфийн тамирчад шаардлагатай арга зүйн талаар СЭШССТөвийн мэргэжлийн багш нартай хамтран сургалт зохион байгуулав.
Клуб хоорондын нөхөрсөг тэмцээн зохион байгуулав. 6 клуб оролцов.
Клуб хоорондын 2022 оны намрын тэмцээний зохион байгуулалтыг Солонгосын Стар гольф клубтэй хамтран гаргаж, тэмцээний бэлтгэл ажлыг хангав.
Index 24 залуу гишүүдийн санаачилсан тэмцээнд туслалцаа үзүүлэн ажиллав.
Nomura cup – 2022 Тэмцээнд оролцох тамирчдын бүртгэл, захиалга, хийв. Чансаа тогтоох журмын дагуу тоглогчдод санал тавьж Б.Алтайбаатар, Ч.Бат-амгалан, Г.Мөнгөншагай нар оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
Анхлан сонирхогчдод зориулсан гольф танилцуулах 2-дох өдөрлөгийг Star screen golf club дээр зохион явуулав.
Dell technologies бүс хариуцсан захирал, “Ай ти зон” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баттулгатай хамтарсан уулзалт хийж МГХолбооны талархлыг цом гардуулав.
МҮОХорооны Спорт холбоодын нарийн бичгийн дарга нарийн уулзалтад оролцов. Улаанбаатар 2023 зүүн азийн залуучуудын наадам, олимпийн эв санааны нэгдлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцов.
МҮОХорооны холбоодын ээлжит уулзалтад оролцов.
Under armour Mongolia компанийн хамт олонд гольф танилцуулах өдөрлөг зохион явуулж Mt.Bogd golf талбайг танилцуулав. /2023 оны УАШТ дээр хамтран ажиллах байгууллага/
APGC senior тэмцээний тамирчдын бүртгэл, захиалгыг хийв. Чансаа тогтоох, олон улсын тэмцээнд оролцуулах тамирчдыг сонгон шалгаруулах журмын дагуу С.Оргил, Н.Цогтоо, Ц.Одгэрэл, Д.Жаргалсайхан нар оролцохоор бэлтгэлээ хангаж байна.
МҮОХорооны Б.Баттүшиг ерөнхийлөгчтэй уулзаж Холбооны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө, хамтран ажиллах боломж, дэмжлэг туслалцаа авах хүсэлт танилцуулав. Багш, дасгалжуулагч, тамирчдад зориулсан олон улсын сургалт, олон улсын тэмцээн, уралдаан Монголд зохион явуулах талаар дахин уулзахаар тохиров.
Удирдах зөвлөлийн ээлжит хуралд 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, хийж байгаа ажлууд, дуусгаагүй ажлуудын талаар танилцуулав.
Чансаа тогтоох тэмцээнээр зарласан 21 тэмцээний үр дүнгээр оролцсон гишүүн бүрийн чансааны оноо тооцож, тогтмол шинэчилж ирэв.
Жилийн турш нийт 142 гольфчныг гишүүнээр элсүүлж холбогдох бүртгэлийг хийв.
Энэ онд багтааж дуусгах дараах ажлууд төлөвлөгдсөн байна. Үүнд:
1. Дүрмийн орчуулга дуусгах веб эсвэл апп дээр оруулах
2. Гольф танилцуулах өдөрлөг /Сүнжин гольф дээр/
3. МҮОХорооны гишүүдийн дунд screen golf өдөрлөг
4. Өсвөрийн screen golf тэмцээн
5. Веб дээрх дутуу мэдээллүүдийг гүйцээх
6. Бусад