2022 оны ажлын тайлан

2022.01.10
Дотоод ажил
Улсын бүртгэл

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчлэлтийн дагуу холбооны бичиг баримтыг шинэчилэн бүртгүүлэв. Мөн шинээр томилогдсон удирдах зөвлөлийн гишүүд, ерөнхийлөгч, ерөнхий нарийн бичгийн даргын бүртгэлийг шинэчилэн хийлгэлээ.

2022.01.15
Дотоод ажил
Ёс зүйн хороо

2021 оны 12 сарын 17-ны өдөр МГХолбооны ёсзүйн хорооны хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж тэмдэглэл, шийдвэрийг гишүүдэд танилцуулав.

2022.03.07
Дотоод ажил
Жилийн төлөвлөгөө

Холбооны ажлын жилийн төлөвлөгөөг бүх гишүүд болон удирдах зөвлөлийн гишүүдээс санал авч боловсруулав.

2022.03.13
Хамтын ажиллагаа
МҮОХорооны уулзалт

МҮОХорооны гишүүн холбоодын ээлжит уулзалт болон спорт тэмцээнд оролцов. Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ЕНБД Э.Бадар-ууган нарт холбооны үйл ажиллагааны талаар танилцуулав.

2022.03.13
Дотоод ажил
Удирдах зөвлөлийн хуралд

Монголын Гольфийн Холбооны 2022 оны жилийн ажлын төлөвлөгөө, тэмцээний хуваарь гаргаж, удирдах зөвлөлөөр батлуулж, гишүүдэд танилцуулав. Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж хурлын тэмдэглэл, шийдвэрийг бүх гишүүдэд танилцуулсан. 

2022.03.14
Хамтын ажиллагаа
Уулзалт

Герман улсад ажиллаж, амьдарч байгаа мэргэжлийн багш Д.Очирчулуунтай уулзах уулзалтыг зохион байгуулж, туршлага судаллаа. Дэлхийн хандикапын онлайн системд Германы компаниар дамжуулан холбогдох талаар хамтран ажиллах, холбоо тогтооход туслах чиглэлээр ажиллахаар боллоо. 

2022.03.15
Хамтын ажиллагаа
Mt.bogd golf course

Маунт богд гольфийн талбайн удирдлагуудтай уулзалт хийж, холбооны жилийн төлөвлөгөө, тэмцээний талаар танилцуулж, улсын аварга шалгаруулах болох бусад тэмцээний урьдчилсан хуваарь тохирсон. Чансаа тогтоох шинэ журмын талаар танилцуулж тус талбайн тур тэмцээнийг чансаа тооцох тэмцээнээр оруулахаар болов. Түүнчлэн холбооны шинэ гишүүдийг дэмжих үүднээс холбооны гишүүд Маунт богд клубын хүрэл гишүүн шууд болох байдлаар хамтран ажиллахаар болсон. Удирдах зөвлөлийн гишүүдээс А.Сарнай, Б.Мягмарсүрэн нар хамт оролцов. 

2022.03.15
Хамтын ажиллагаа
Chinggis Khan golf course

Чингис хаан гольфийн талбайн удирдлагатай уулзаж чансаа тогтоох журам, зохион байгуулах боломжтой тэмцээний талаар танилцуулав.

2022.03.16-20
Олон улсын тэмцээн
Азийн наадам

МҮОХороонд
Азийн наадамд оролцох тамирчдын мэдээллийг шинэчлэн хүргүүлж, оролцох тамирчид,
албаны хүмүүсийн мэдээллийг шинэчлэн азийн наадмын системд бүртгүүлэв. Нөөц
тоглогчид орсон тоогоор эрэгтэй 12, эмэгтэй 5, албаны 6 хүний мэдээлэл,
анкетийг бүрдүүлж ажиллав. /Тус тэмцээн цар тахлын улмаас дахин 1 жил хойшилсон. Тов дахин зарлах үед оролцох оролцогчдын мэдээллийг шинэчилнэ/

2022.03.18
Хамтын ажиллагаа
Спонсор байгууллагад тавих санал

Sponsorship package саналын танилцуулгыг бэлтгэж Худалдаа хөгжлийн банк, Тээвэр хөгжлийн банкны маркетингийн хэлтэст танилцуулав. Тус мэдээллийг сүүлд нэгтгэн веб сайт дээр спонсоруудад зориулсан булан болгож оруулсан. 

2022.03.28
Хамтын ажиллагаа
МҮОХороо чуулган

МҮОХорооны ээлжит чуулганд оролцох төлөөлөгчдийн бүртгэлийг шинэчилж, чуулганд Д.Жаргалсайхан, Ц.Мөнх-оргил нартай хамт оролцож, саналаа өгөв. Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, удирдах зөвлөл сонгоход оролцов. 

2022.03.31
Дотоод ажил
Чансаа тогтоох журам

Удирдах зөвлөлийн хурлаар МГХолбооны гишүүдийн чансаа тогтоох, олон улсын тэмцээн уралдаанд оролцох журмыг боловсруулан, танилцуулж батлуулав. Журмыг вебсайтад байршуулсан.

2022.04.18
Олон улсын тэмцээн
Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээн

Монголын Оюутны спортын холбоонд Монгол улсаас Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд 3 тамирчин тодорхойлов. Ц.Төгөлдөр, Н.Намуунаа, Б.Буян-эрдэнэ /2022.04.18/ Тамирчид 2022.07.18-нд Итали улсад тэмцээнд оролцов.

2022.04.23
Дотоодын тэмцээн
Baldorj cup - 2022

Улирлын нээлт болох Балдорж кап – 2022 тэмцээнийг хамтран зохион байгуулж, туслалцаа үзүүлэв. Чансаа тогтоох хамгийн анхны тэмцээн. 

2022.04.27
Олон улсын тэмцээн
Азийн залуучуудын наадам

МҮОХороонд Азийн залуучуудын наадамд оролцох тамирчдын мэдээллийг хүргүүлж, оролцох тамирчид, албаны хүмүүсийн мэдээллийг шинэчлэн азийн наадмын системд бүртгүүлэв.

2022.04-2022.06 сар
Дотоод ажил
Холбооны веб сайт

Холбооны веб сайтыг бүрэн шинэчилж, нэвтрүүлэв. Ямар нэг зардал гаргаагүй, өөрийн нөөц бололцоогоор нэвтрүүлсэн бөгөөд 37 хуудас бүхий мэдээллийг цуглуулж, цэгцэлж оруулав. 

2022.05.06
Олон нийтийн ажил
Зүрх мартахгүй төсөлд хандив

“Зүрх мартахгүй” төсөлд хандив цуглуулах “Golf for Charity” тэмцээнийг “Янжиндулам” ТББ-тай хамтран зохион байгуулав.

2022.05.08
Хамтын ажиллагаа
МҮОХорооны уулзалт

МҮОХорооны гишүүн холбоодын уулзалтад оролцов. Холбооны бүтэц, зохион байгуулалтын талаар зөвлөгөө авч хамтран ажиллахаар болов. 

2022.06.10
Олон нийтэд суртачилах
Гольф контент

UBS ТВ-ийн “Өглөөний мэнд Улаанбаатар” нэвтрүүлэгт МГХолбооны зүгээс оролцож гольфийн спорт, Монгол дахь гольфийн хөгжил, явц, талбай, бусад танилцуулгыг хийв.

2022.06.20
Дотоод ажил
Спортын зэрэг цол

БТСУХорооны журмын дагуу тамирчдын зэрэг цол олгох материалыг 6 сард нөхөн бүрдүүлж 3 тамирчинд олгуулав. 

2022.06.23
Олон нийтэд суртачилах
Дэлхийн олимпийн өдөр

МҮОХорооны зүгээс зохиогддог “Дэлхийн олимпийн өдөр” өдөрлөгөөр үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гольфийн үйл ажиллагаа танилцуулж оролцов. Үйл ажиллагаанд оролцсон хүмүүс, МҮОХорооны удирдлагуудад гольфийн спортын талаар танилцуулав. Б.Мягмарсүрэн, Ц.Төгөлдөр нартай хамтран зохион байгуулав. 

2022.06.24
Дотоодын тэмцээн
Өсвөрийн гольфийн УАШТ

Өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээний зохион явууллаа. 4 насны ангиллаар зохион байгуулсан тэмцээнд 32 өсвөрийн тамирчин оролцов. Стар гольф клубын зүгээс тэмцээнд оролцогчдын хүлээн авалтын зардлыг хариуцан хамтран ажиллав.

2022.07.02-07.09
Дотоодын тэмцээн
Сонирхогчийн гольфийн УАШТ

Монгол улсын Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнийг эрэгтэй 4 өдөр, эмэгтэй 4 өдөр зохион байгуулав. Тэмцээнийг Dell technologies, IT zone LLC, Under armour in Mongolia, Мt.bogd golf club –тэй хамтран зохион байгууллаа. Эрэгтэй 94, эмэгтэй 33 тоглогч оролцлоо. 

2022.07.05
Дотоод ажил, хамтын ажиллагаа
МҮОХорооны шагнал

МҮОХорооны шагналын журмын дагуу бүрдүүлбэрийг хийж Mt.bogd golf club болон багш Мэндсайхан нарыг тодорхойлж, тэмцээний үеээр шагналыг гардуулав. Холбооны үйл ажиллагааг танилцуулах үүднээс дэд ерөнхийлөгч Одбаяр, Дөлгөөнбаяр нарыг урьж оролцуулав. 

2022.07.05
Дотоод ажил
Хагас жилийн чансаа

Холбооны гишүүдийн чансааг хагас жилээр дүгнэж, тэргүүлэгчдийг мөнгөн шагналаар шагнаж урамшуулав. 

2022.07.27
Олон нийтэд суртачилах
Гольф контент

МҮОНТ-ийн Өглөө хөтөлбөрийн спортын буланд гольфийн тухай танилцуулж оролцов. Нэвтрүүлэг 9 сард цацагдсан. Удахгүй youtube сувагт тавигдана.

2022.07.28-07.29
Хамтын ажиллагаа
Уулзалт, танилцуулга

Дэлхийн хандикепийн системд суурилсан олон улсын Albatross эсвэл Projekt HCP системд холбогдох зорилгоор Герман улсаас ирсэн golf consultant Erich Reinz-тэй уулзалт зохион байгуулав. Мөн Mt.bogd гольфийн талбайн 18 нүх, талбайг дагуулж явж танилцуулав. 

2022.08.03-08.05
Дотоодын тэмцээн
Ахмадын гольфийн УАШТ

Монголын Ахмадын Гольфийн холбоотой хамтран Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад туслалцаа үзүүлж, флайт, бүртгэл, оноо гаргах, шалгаруулахад хамтран ажиллав. 

2022.08.05
Олон нийтэд суртачилах
Гольф контент

MNAOC – 2022 шалгаруулах тэмцээнээр 30 минутын подкаст нэвтрүүлэг хийж байгаа. /ТВ-ээр цацах, сошиал сувгуудаар байрлуулах зорилготой. Спонсороор ажилласан байгууллагуудад 2 минутын видео шторк бэлтгэж өгөв.

Цаг үе, залуус
Олон нийтэд суртачилах
Гольф контент

МҮОНРТ-ийн орон даяар цацагдах “Цаг үе, залуус” хөтөлбөрт өсвөрийн гольфийн тамирчны төлөөлөл Ц.Төгөлдөрийг оролцуулав.

2022.07-2022.08 сар
Дотоодын тэмцээн
Presidents cup - 2022

Presidents cup 2022 тэмцээнийг 1 сарын турш зохион явуулав. Холбооны ерөнхийлөгч Моннис ХХК-тай уулзалт хийж, спонсороор хамтран ажиллав. 

2022.08.29
Дотоод ажил, хамтын ажиллагаа
Хамтын ажиллагаа

Спортын эрдэм шинжилгээ, сургалт судалгааны албаны дарга Б.Эрдэнэваанчигтай удирдах зөвлөлийн гишүүн Б.Мягмарсүрэнтэй хамт уулзаж холбооны танилцуулга хийж хамтран ажиллахаар болов. 

2022.08.30
Хамтын ажиллагаа
БТСУХороо

Биеийн тамир, спортын хорооны улсын хорооны дарга Б.Жаргалсайхантай уулзаж холбооны танилцуулга хийж, санал хүсэлт солилцов. Сургалт болон дотоодын тэмцээн, олон нийтэд суртачилах ажилд хамтран ажиллахаар болов. 

2022.09.04
Дотоодын тэмцээн
Клубуудтэй хамтран ажиллах

Клубуудын үйл ажиллагаа дэмжих ажлын хүрээнд Стар гольф клубын нэрэмжит тэмцээнд туслалцаа үзүүлж, хамтран ажиллав.

2022.09.11
Дотоод ажил
Тамирчдад зориулсан сургалт

СЭШССА дээр Монгол гольфчдийн сэтгэл зүй, физилиогийн дата үүсгэх ажлын эхлэл болгож олон улсын тэмцээн оролцох 2 тамирчин сэтгэлзүйн сорил /Г.Мөнгөншагай, Гантөмөр/, өсвөрийн тамирчин, гольфийн багшийн төлөөллөөр М.Жүгдэрдагва, М.Буян-эрдэнэ нар бүтэн сорилд хамрагдаж, зөвлөгөө авав. 

2022.09.14
Олон нийтэд суртачилах
Гольф танилцуулах өдөрлөг

Анхлан сонирхогчдод зориулсан гольф танилцуулах өдөрлөгийг Star screen golf клубтэй хамтран зохион байгуулав. 

2022.09.17
Хамтын ажиллагаа
МҮОХороо - Өсвөрийн тамирчин

МҮОХорооны тамирчдын зөвлөлийн сургалт уулзалтад өсвөрийн тамирчдыг бүртгүүлж, оролцуулав.
/Б.Ананд, Ц.Төгөлдөр/ Олимпийн медальтнууд өсвөрийн тамирчдад зөвлөгөө, сургалт явуулав.

2022.09-2022.10
Олон улсын тэмцээн
APGC championship

АPGC тэмцээнд оролцох тамирчин, кедди, багийн гишүүдийн бүртгэлийг хийлгэж, холбогдох захиалгыг хийв. /Г.Мөнгөншагай, Б.Батбилэг, Д.Хатанбаатар, Б.Маргад/ 

2022.09.30
Дотоод ажил
Гишүүдэд зориулсан сургалт

Маунт богд дээр тамирчны сэтгэлзүй, гольфийн тамирчад шаардлагатай арга зүйн талаар СЭШССТөвийн мэргэжлийн багш нартай хамтран сургалт зохион байгуулав.

2022.09.30
Дотоодын тэмцээн
Клуб хоорондын тэмцээн

Клуб хоорондын нөхөрсөг тэмцээн зохион байгуулав. 6 клуб оролцов. 

2022.10.01
Дотоодын тэмцээн
Хамтарсан тэмцээн

Клуб хоорондын 2022 оны намрын тэмцээний зохион байгуулалтыг Солонгосын Стар гольф клубтэй хамтран гаргаж, тэмцээний бэлтгэл ажлыг хангав. 

2022.10.01
Дотоод ажил
Гишүүдийн оролцоог дэмжих

Index 24 залуу гишүүдийн санаачилсан тэмцээнд туслалцаа үзүүлэн ажиллав. 

2022.10.06-2022.10.31
Олон улсын тэмцээн
Nomura cup - 2022

Nomura cup – 2022 Тэмцээнд оролцох тамирчдын бүртгэл, захиалга, хийв. Чансаа тогтоох журмын дагуу тоглогчдод санал тавьж Б.Алтайбаатар, Ч.Бат-амгалан, Г.Мөнгөншагай нар оролцохоор бэлтгэлээ хангаж байна. 

2022.10.08
Олон нийтэд суртачилах
Гольф танилцуулах өдөрлөг

Анхлан сонирхогчдод зориулсан гольф танилцуулах 2-дох өдөрлөгийг Star screen golf club дээр зохион явуулав. 

2022.10.10
Хамтын ажиллагаа
Хамтын ажиллагаа

Dell technologies бүс хариуцсан захирал, “Ай ти зон” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Н.Баттулгатай хамтарсан уулзалт хийж МГХолбооны талархлыг цом гардуулав.

2022.10.12
Хамтын ажиллагаа
МҮОХорооны уулзалт

МҮОХорооны Спорт холбоодын нарийн бичгийн дарга нарийн уулзалтад оролцов. Улаанбаатар 2023 зүүн азийн залуучуудын наадам, олимпийн эв санааны нэгдлийн хөтөлбөрийн талаар мэдээлэл солилцов. 

2022.10.16
Хамтын ажиллагаа
МҮОХороо спорт уулзалт

МҮОХорооны холбоодын ээлжит уулзалтад оролцов. 

2022.10.25
Хамтын ажиллагаа, сургалт
Under armour in Mongolia

Under armour Mongolia компанийн хамт олонд гольф танилцуулах өдөрлөг зохион явуулж Mt.Bogd golf талбайг танилцуулав. /2023 оны УАШТ дээр хамтран ажиллах байгууллага/

2022.10.26
Олон улсын тэмцээн
APGC Senior championship

APGC senior тэмцээний тамирчдын бүртгэл, захиалгыг хийв. Чансаа тогтоох, олон улсын тэмцээнд оролцуулах тамирчдыг сонгон шалгаруулах журмын дагуу С.Оргил, Н.Цогтоо, Ц.Одгэрэл, Д.Жаргалсайхан нар оролцохоор бэлтгэлээ хангаж байна. 

2022.11.03
Хамтын ажиллагаа
МҮОХорооны ерөнхийлөгчтэй уулзалт

МҮОХорооны Б.Баттүшиг ерөнхийлөгчтэй уулзаж Холбооны үйл ажиллагаа, цаашдын төлөвлөгөө, хамтран ажиллах боломж, дэмжлэг туслалцаа авах хүсэлт танилцуулав. Багш, дасгалжуулагч, тамирчдад зориулсан олон улсын сургалт, олон улсын тэмцээн, уралдаан Монголд зохион явуулах талаар дахин уулзахаар тохиров.

2022.11.06
Дотоод ажил
Удирдах зөвлөлийн хуралд

Удирдах зөвлөлийн ээлжит хуралд 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, хийж байгаа ажлууд, дуусгаагүй ажлуудын талаар танилцуулав.

Жилийн турш
Дотоодын тэмцээн, чансаа
Чансаа тогтоох тэмцээнүүд

Чансаа тогтоох тэмцээнээр зарласан 21 тэмцээний үр дүнгээр оролцсон гишүүн бүрийн чансааны оноо тооцож, тогтмол шинэчилж ирэв. 

Жилийн турш
Дотоод ажил
Гишүүнчлэл

Жилийн турш нийт 142 гольфчныг гишүүнээр элсүүлж холбогдох бүртгэлийг хийв.

Он дуустал
Дотоод
Дуусгаагүй ажлууд

Энэ онд багтааж дуусгах дараах ажлууд төлөвлөгдсөн байна. Үүнд:

1.       Дүрмийн орчуулга дуусгах веб эсвэл апп дээр оруулах

2.       Гольф танилцуулах өдөрлөг /Сүнжин гольф дээр/

3.       МҮОХорооны гишүүдийн дунд screen golf өдөрлөг

4.       Өсвөрийн screen golf тэмцээн

5.       Веб дээрх дутуу мэдээллүүдийг гүйцээх

 

6.       Бусад