МэдээТэмцээнБалдорж Кап – 2022

April 26, 20221

Гольфийн улирлын нээлт 2022 оны 04 сарын 26-нд Балдорж кап – 2022 тэмцээн зохион байгуулагдсанаар эхэллээ. Тус тэмцээний хувьд 2008 оноос хойш жил бүрийн хамгийн эхний гольфийн тэмцээн болж UB resort гольфийн талбайд зохиогдож ирсэн уламжлалтай.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, анхны гольфчдын нэг Ц.Балдорж агсны нэрэмжит энэ тэмцээнийг “Балдорж” сан, “Заан тэрэлж” гольф клубээс 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд арвин түүхтэй, гольф сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг билээ. Цар тахлын улмаас 2 жил өнжөөд байсан энэ тэмцээн хамгийн сүүлд 2019 оны 04 сарын 26-нд зохиогдож 44 тамирчин оролцсоноор Ч.Гантөмөр 82 оноогоор түрүүлж байжээ.
Энэ жилийн хувьд анх удаагаа “Чингис хаан сс” гольфийн талбайд зохиогдож байгаагаас гадна Монголын гольфийн холбооны гишүүдийн чансаа тогтоох 500 онооны тэмцээн болж орсноороо онцлог байлаа.
Монгол, Солонгосын эрэгтэй 77, эмэгтэй 17 гольфчин нийт 94 тамирчин strokeplay форматаар өрсөлдөж шилдэгүүдээ шалгарууллаа.
Эрэгтэйчүүдийн медалист:
1-р байр Г.Мөнгөншагай (78 оноо)
2-р байр Ж.Маргад (80 оноо)
3-р байр Ч.Бат-Амгалан (80 оноо)
(2 болон 3-р байр оноо тэнцсэнээр play off тоглолт гарлаа.)
Эмэгтэйчүүдийн медалист:
1-р байр Kwon Myung Ja (81 оноо)
2-р байр Х.Тэлмэн (91 оноо)
Эрэгтэйчүүдийн хандикеп ангилалд:
1-р байр Г.Оргил (-5)
2-р байр Kim Heon Deog (-4)
3-р байр Б.Эрхэмбаяр (-2)
Эмэгтэйчүүдийн хандикеп ангилалд:
1-р байр Э.Мишээл (-14)
2-р байр Э.Будбилэг (-11)
Longest drive:
Я.Баярхүү 310 метр
Nearest to pin:
Б.Мөнхбаатар 90 см
амжилтыг тус тус үзүүлсэн байна.
Чингис хаан сс гольфийн талбайн хувьд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг 18 нүх бүхий par 72 талбай юм.

One comment

  • gate.io kimlik doğrulama süresi

    May 20, 2023 at 9:04 am

    Thank you very much for sharing. Your article was very helpful for me to build a paper on gate.io. After reading your article, I think the idea is very good and the creative techniques are also very innovative. However, I have some different opinions, and I will continue to follow your reply.

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.