https://mga.mn/wp-content/uploads/2022/06/DSC08357-min-scaled.jpg

Спонсор

Холбоо нь бүх төрлийн бизнесийн байгууллагуудтай гольфийн тэмцээн, уралдаан, event хамтран зохиох, бизнесийг дэмжих, зар суртачилгааны боломж олгох чиглэлээр хамтран ажилладаг. Гольфийн спорт сонирхогч, тоглогчидтой хамтран ажиллах, үйл ажиллагаагаа суртачилах боломжтой. Үүнд:
- Тэмцээний ерөнхий спонсор, нэрэмжит тэмцээн
- Холбооны албан ёсны спонсороор хамтран ажиллах
- Холбооны чансааны спонсороор хамтран ажиллах
- Тамирчдын спонсороор ажиллах, Олон улсын тэмцээнд оролцогчдыг дэмжин ажиллах
- Холбооны түнш байгууллагаар ажиллах
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/MNOC.jpg

Зар, суртачилгааны цар хүрээ

Монголд гольфийн спортыг сонирхдог 4000 гаруй, тогтмол хичээллэдэг 400 гаруй тоглогч байдаг. Гольфийн спортоор хичээллэж буй тоглогчдын 80 хувь нь 36-55 насныхан байх бөгөөд уул уурхай, банк санхүү, худалдаа, аж, үйлдвэр, барилга, аялал, жуулчлалын бизнес эрхлэгчид түгээмэл байдаг. Гольфийн улирал 4-10 сарын хооронд байх бөгөөд улирлын турш 30-40 тэмцээн тогтмол зохион байгуулагдаж байна.

https://mga.mn/wp-content/uploads/2022/06/TSG_9200-min-640x480.jpg

Суртачилгаа явуулах хэлбэрүүд

Тэмцээн, уралдааны ивээн тэтгэгчээр оролцох, холбооны гишүүдийн чансааны ерөнхий спонсороор ажиллах, холбооны гишүүнчлэлтэй холбоотой түнш байгууллагаар ажиллах зэргээр суртачилгаа, баннерийг тэмцээний турш гольфийн талбайд байршуулах, холбооны веб хуудас, сошиал сувгуудаар мэдээлэл явуулах, шагналын арга хэмжээн дээр танилцуулга, борлуулалт хийх зэрэг олон хэлбэрээр хамтран ажиллах боломжтой.

https://mga.mn/wp-content/uploads/2022/06/69498977_2427433907346675_8557719567026094080_o-640x480.jpg

Спонсор байгууллагаар ажиллах төсөв, зардал

Тэмцээн, уралдааны спонсороор хамтран ажиллахад гольфийн талбай дээр байршуулах ивээн тэтгэгчийн нэр, логотой самбар, туг баннер, стэнд талбай дээр байршуулах, гольфийн машин дээр стикер байршуулах хэвлэлтийн зардал, шагнал гардуулах үйл ажиллагааны хүлээн авалтын зардал /70-90 хүнээр/, шагналын сан зэрэг зардлыг тухайн байгууллага өөрөө удирдан гүйцэтгэх боломжтой. Мөн нэвтрүүлэг, шууд дамжуулалт хийх боломжтой.

Тэмцээний спонсор

Жилийн турш явагдах тэмцээний хуваарьтай веб хуудасны "тэмцээн-тэмцээний хуваарь" хэсгээс танилцаж болно. Тус тэмцээнүүдийн аль нэг дээр спонсороор оролцох боломжтой бөгөөд эсвэл боломжит өдрийг тохирч өөрийн байгууллагын нэрэмжит тэмцээн хийх боломжтой байдаг.
https://mga.mn/wp-content/uploads/2022/06/17546997_1455953774476350_3962696684752818415_o-640x480.jpg

Тэмцээн зохиогдох газар

Монголд үйл ажиллагаа явуулж буй гольфийн 4 талбай байдаг.

  • Мt.bogd golf club /Скай резорт Хүрхрээн ам/
  • Риверсайд гольф клуб /Хан-Уул 12-р дүүрэг, Биокомбинат/
  • Чингис гольф клуб /Горхи – Тэрэлж/
  • UB 2 гольф клуб /Горхи – Тэрэлж/
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/240249746_1133675197161223_1548581551244582325_n-640x480.jpg

Оролцогчийн тоо, цар хүрээ

Цуврал болон нэг удаагийн нэрэмжит тэмцээнд дунджаар 72-120 оролцогч оролцдог. Улсын аваргын тэмцээнд 120-150 хүн оролцоно. Монгол улсын иргэдээс гадна, манай улсад ажиллаж, амьдардаг, бизнес эрхэлдэг гадаадын тоглогчид идэвхитэй оролцдог.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/TSG_9230-min-640x480.jpg

Тэмцээнүүд

  • Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн /Ахмадын улсын аварга шалгаруулах, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн/
  • Цуврал тэмцээнүүд
  • Нэг удаагийн, байгууллагын нэрэмжит тэмцээн
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/DSC08715-min-640x480.jpg

Чансаа тооцох тэмцээнүүд

Холбооны гишүүдийн чансаа тооцох тэмцээнийг улирлын эхэнд зарлах бөгөөд улсын аварга шалгаруулах тэмцээн хамгийн өндөр онооны тэмцээн байдаг. Зэрэглэл:

  • Зэрэглэл 1 – 1500 оноо
  • Зэрэглэл 2 – 1000 оноо
  • Зэрэглэл 3 – 500 оноо
  • Зэрэглэл 4 – 300 оноо
https://mga.mn/wp-content/uploads/2022/06/DSC08662-min-640x480.jpg

Баннер байршуулах

Гольфийн талбай дээр стэнд, баннерийг хэд хэдэн газар байршуулах боломжтой.

  • Нээлтийн хэсэг
  • Онооны самбар
  • Карт буюу машин
  • Туг, баннер
  • Tee box
  • Аль нэг нүх
  • Hole in one эсвэл nearest, longest
  • Хаалтын үйл ажиллагаа
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/e48f009dd35d44dac5248fd8b522a86f-640x480.jpeg

Холбооны веб, сошиал хуудас

  • Спонсор байгууллагын лого веб дээр спортыг дэмжигч байгууллага буланд байршина.
  • Спонсор байгууллагуудын зохион явуулдаг тэмцээн, тухайн байгууллагын танилцуулга веб хуудас дээр байрлана.
  • Сошиал сувгуудаар тэмцээний мэдээлэл цацагдана.
https://mga.mn/wp-content/uploads/2022/06/Untitled.png

Чансаа - Ranking
спонсор

Холбооны гишүүд улирлын турш чансаа тогтоох тэмцээн, уралдаанаас оноо цуглуулах бөгөөд амжилттай оролцсон байдлаар өндөр оноо цуглуулж, чансаанд тэргүүлэх боломжтой.
Чансааны тэргүүлэгч тоглогчид олон улсын тэмцээн, уралдаанд Монгол улсаа төлөөлөн оролцох эрх авна.
https://mga.mn/wp-content/uploads/2022/06/rankingsupdate_2000x1125-640x480.jpg

Чансааны ивээн тэтгэгч болох талаар

Дэлхийн эмэгтэйчүүдийн гольфийн чансааг Rolex ивээн тэтгэж, энэ чансаа албан ёсоор Rolex Ranking гэж нэрлэгддэг. Үүнтэй адилаар Монголын гольф тоглогчдын чансааг эрэгтэй, эмэгтэй эсвэл нийтээр нь спонсорлож хамтран ажиллах боломжтой.

https://mga.mn/wp-content/uploads/2022/06/DSC08603-min-640x480.jpg

Спонсорын оролцоо

Чансааг тэргүүлэгч тамирчдыг сар бүр эсвэл тодорхой хугацааны давтамжтай шагнаж урамшуулах, өөрийн байгууллагын бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дэмжин ажиллах замаар суртачилгаа явуулах боломж бий.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/unnamed-640x480.jpg

Суртачилгааны боломж

  • Чансааны ерөнхий ивээн тэтгэгч, хамтран ажиллагч байгууллагуудын мэдээлэл веб хуудасны гишүүдийн чансаа хэсэгт байрлуулах
  • Сошиал сувгуудаар чансааны шагнал урамшуулал, тэргүүлэгчид, хамтран ажиллагч байгууллагуудын талаар мэдээлэл цацагдах
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/98344110383729073d0ca731a32d2299-1.jpeg

Хүүхэд, өсвөр үе
нийгмийн хариуцлага

Өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь хүүхэд залуучууд, өсвөр үеийн тамирчид, тоглогчдыг дэмжих, суртачилах ач холбогдолтой. Энэхүү тэмцээнд хамтран ажилласнаар шинэ тутам хөгжиж буй спортод амжилттай тамирчныг багаас нь бэлтгэх, дэмжлэг үзүүлэх, урт хугацааны үр өгөөжтэй хамтын ажиллагаа бий болох боломжтой.
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/646A0252-640x480.jpg

Зохиогдох газар

  • Мt.bogd golf club /Хүрхрээн ам/
  • Riverside golf club /Сонгино/
  • Chinggis golf club /Тэрэлж/
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/646A0117-640x480.jpg

Оролцогчийн тоо, цар хүрээ

Нээлттэй тэмцээн бөгөөд 20-40 хүүхэд оролцдог. Насны ангилал:

  • 10 нас хүртэл
  • 10-15 нас
  • 16-18 нас
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/646A0327-640x480.jpg

Спонсор байгууллагаар оролцох

  • Спонсор байгууллагын лого веб дээр спортыг дэмжигч байгууллага буланд байршина.
  • Тэмцээний явцад лого нь баннер, гольфийн машин, tee zone дээр байрлана.
  • Хүүхдэд зориулсан нийгмийн хариуцлагын ажил болно
https://mga.mn/wp-content/uploads/2022/06/1489002_468316736631356_878271280_n-640x480.jpg

Түнш байгууллага

Монголын Гольфийн Холбоо нь гишүүнчлэл бүхий байгууллага бөгөөд холбооны гишүүдтэй байгууллагын үйлчилгээ, бараа бүтээгдэхүүний хөнгөлөлт үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах, түнш байгууллагаар гэрээ байгуулах боломжтой. Холбооны гишүүдийг өөрийн харилцагчаар татан оролцуулах, хамтын ажиллагаа үүсгэх ач холбогдолтой.
https://mga.mn/wp-content/uploads/2022/06/1-min-640x480.jpg

Тамирчдыг
ивээн тэтгэх

Амжилт үзүүлсэн тамирчидтай хамтран ажиллах, Олон улсын тэмцээн уралдаан спонсороор орох, лого, суртачилгааг хувцас, хэрэгсэл дээр байршуулах боломжтой.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.