https://mga.mn/wp-content/uploads/2022/05/unnamed-640x480.jpg

ГИШҮҮДИЙН ЧАНСАА

Монголын Гольфийн Холбооны гишүүдийн дунд чансаа тогтоох, шударга өрсөлдөөнийг хөгжүүлэх, холбооны гишүүдийн гаргасан амжилтыг үнэлэх, гольфийн тэмцээнүүдийн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилготой.

Холбооны дүрмийн хоёрдугаар зүйлд заасны дагуу холбооны гишүүн болсон тоглогчдод чансаа тогтоох, олон улсын тэмцээнд оролцуулахад чансааг харгалзан үзэх зохицуулалттай.

Чансаа тогтоох тэмцээнийг сонгохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:

  • Холбооноос албан ёсоор зохион байгуулдаг тэмцээнүүдийг эн тэргүүнд оруулах бөгөөд цар хүрээ, ач холбогдлын түвшингээр үнэлж оноог тогтооно.
  • Чансаа тогтоох тэмцээн нь нээлттэй тэмцээн байх зарчмыг баримтална. Холбооны гишүүд чансаа тогтоох аль ч тэмцээнд нээлттэй оролцох боломжоор хангагдсанаар тэгш эрхтэйгээр, шударга өрсөлдөх зарчимд нийцнэ.
  • Чансаа тогтоох тэмцээн нь холбооноос зарласан гольфийн улиралд явагдахаар зохион байгуулагдсан байна.
  • Тухайн жилийн чансаа тогтоох нийт тэмцээний тоо 10-с доошгүй байна. Ингэснээр гишүүд тэгш боломжтойгоор оноо цуглуулах боломж нэмэгдэнэ.

Монголын гольфийн холбооноос гаргасан бүх гишүүдийн чансааны үр дүнгээс олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг  сонгож оролцуулна. Олон улсын тэмцээний тавигдсан шаардлагын дагуу хүлээн зөвшөөрөгдөх хандикепийн хэмжээг харгалзан үзэж байр эзэлсэн дарааллаар нь эрэмбэд оруулж оролцох тамирчныг тодорхойлно.

Тэмцээн бүр зэрэглэлээсээ хамааран дараах 4 төрлийн оноотой байна. Үүнд:

Зэрэглэл 1. 1500 оноо – Монгол Улсын Сонирхогчийн Гольфийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн (эрэгтэй болон эмэгтэй),

Зэрэглэл 2. 1000 оноо – Үйл ажиллагаа явуулж байгаа гольфийн талбайн нэрэмжит аварга шалгаруулах нээлттэй тэмцээнүүд,

Зэрэглэл 3. 500 оноо – Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн нэрэмжит томоохон тэмцээнүүд,

Зэрэглэл 4. 300 оноо – Чансаа тогтоох тэмцээний нээлттэй байх зарчимд тулгуурлан зохион байгуулагдаж буй бусад спонсор байгууллагуудын болон болон гольфийн талбайн цуврал жижиг тэмцээнүүд,

Чансаа тогтоох тэмцээний жагсаалтыг веб сайтын “Тэмцээн – Тэмцээний хуваарь” хэсгээс харна уу.

Олон улсын томоохон тэмцээнд оролцох тамирчныг дараах байдлаар сонгодог.

  • Азийн наадам
  • APAC
  • Nomura cup

Дөрвөн жилд 1 удаа зохион байгуулагддаг Азийн наадмын (Asian games) тоглолтод оролцох эрэгтэй тоглогчдын хувьд  өмнөх жилийн чансааны эхний 8 тоглогчийн нэрсийг мэдүүлж, тэмцээний шаардлагын дагуу 4 тоглогч, эмэгтэй тоглогчдын хувьд 6 тоглогчийн нэрсийг мэдүүлж, тэмцээний шаардлагын дагуу 3 тоглогчийг  чансааны эрэмбийн эхнээс сонгох ба сонголтод орсон тоглогч хувийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд дараагийн байрны тоглогч тэмцээнд оролцох зарчмыг баримтална.

Жил бүр зохион байгуулагддаг Ази Номхон далайн бүсийн сонирхогчийн гольфийн аварга шалгаруулах  (APAC) тэмцээний хувьд тухайн жилийн Монгол улсын сонирхогчийн гольфийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 1, 2 дугаар байрт шалгарсан тоглогчийг оролцуулах бөгөөд сонголтонд орсон тоглогч хувийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд дараагийн байрны тоглогч тэмцээнд оролцох зарчмыг баримтална.

Хоёр жилд 1 удаа зохион байгуулагддаг “Nomura Cup” тэмцээний хувьд мэдүүлэг гаргах өдрийн гишүүдийн чансааны эхний 4 тоглогчийг сонгох ба сонголтод орсон тоглогч хувийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд дараагийн байрны тоглогч тэмцээнд оролцох зарчим баримтална.

Оноо хуваарилах

Чансаа тогтоох тэмцээнд оролцсон тоглогчдын gross score буюу нийт оноон дээр үндэслэж тоглогчдыг байр эзлүүлэх бөгөөд эхний 40 байр эзэлсэн тоглогчдод оноог дараах байдлаар хуваарилна. Үүнд:
Эзлэсэн байр Оноо тооцох хувь Тэмцээнүүд
Зэрэглэл 1 Зэрэглэл 2 Зэрэглэл 3 Зэрэглэл 4
1 100% 1500 1000 500 300
2 80% 1200 800 400 240
3 65% 975 650 325 195
4 55% 825 550 275 165
5 50% 750 500 250 150
6 45% 675 450 225 135
7 40% 600 400 200 120
8 35% 525 350 175 105
9 30% 450 300 150 90
10 28% 420 280 140 84
11 26% 390 260 130 78
12 24% 360 240 120 72
13 22% 330 220 110 66
14 20% 300 200 100 60
15 19% 285 190 95 57
16 18% 270 180 90 54
17 17% 255 170 85 51
18 16% 240 160 80 48
19 15% 225 150 75 45
20 14% 210 140 70 42
21-25 12% 180 120 60 36
26-30 10% 150 100 50 30
31-40 5% 75 50 25 15
Нийт оноо 13,185 8,790 4,395 2,637

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.