УРАЛДААН ТЭМЦЭЭН

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/DSC08720-640x480.jpg

ТЭМЦЭЭН УРАЛДААН

Монгол орон цаг уурын эрс тэс уур амьсгалтайгаас шалтгаалан гольфийн улирал 04 сараас 10 сарын хооронд үргэлжилдэг. Энэ хугацаанд 3 гольфийн талбай дээр 7 хоног бүр тэмцээн зохиогдож явдаг бөгөөд жилдээ нийт 30+ тооны тэмцээн уралдаан зохиогдож байна. Улирлын нээлт ихэвчлэн 4-р сард “Балдорж кап” тэмцээнээр  эхэлж, 10-р сард клуб хоорондын тэмцээн зохиогдсоноор дуусдаг уламжлалтай.  Тэмцээн бүрд ойролцоогоор 60-100 тоглогч оролцон өрсөлддөг. Тухайн жилийн тэмцээний хуваарийг вебсайтын “тэмцээн – тэмцээний хуваарь” хэсгээс харах боломжтой.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/DSC08154-640x480.jpg

ӨРСӨЛДӨӨНИЙ ФОРМАТ

Гольфийн тэмцээн үргэлжлэх хугацааны хувьд нэг удаагийн эсвэл цуврал тэмцээн байдлаар зохиогддог. Гольфийн спортын онооны онцлог нь хандикепийн системийг ашиглаж шинэ сонирхогч, туршлагатай тоглогч эн тэнцүү өрсөлдөх боломжийг олгох боломжтой байдаг. Ихэнхи тэмцээн stroke play форматаар явагддаг бөгөөд gross оноогоор үнэмлэхүй аварга, хандикепийн ангиллын аварга, longest driver, nearest to pin үзүүлэлтээр шагналт байр шалгаруулна. Үүнээс гадна match play, stableford, team match төрлийн тэмцээнүүд зохиогддог.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/DSC08855-640x480.jpg

ХАНДИКЕПИЙН СИСТЕМ

USGA болон R&A байгууллагаас нэвтрүүлсэн хандикепийн системийг Монголын Гольфийн Холбоо ашигладаг бөгөөд холбооны гишүүн болсноор өөрийн хандикепийг тогтоолгох боломжтой болно. Хандикепийн системд бүртгэгдсэнээр тэмцээн, уралдааны хандикеп ангилалд байр эзлэх, stableford зэрэг хандикепт суурилсан тэмцээнүүдэд өрсөлдөх боломжтой. Хандикепийн систем нь дэлхий даяар мөрдөгддөг систем учраас R&A гишүүн бүх улс оронд таны хандикеп хүлээн зөвшөөрөгдөнө.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/DSC08815-1-640x480.jpg

ХЭРХЭН ОРОЛЦОХ ВЭ?

Тэмцээний товыг та вебсайтын тэмцээний хуваарь хэсгээс харах боломжтой бөгөөд бүртгэл нээгдэх, хаагдах зар Монголын Гольфийн Холбооны вебсайт, facebook page хуудсан дээр тухай бүр орно. Спонсор байгууллагуудын тэмцээн тодорхой оролцогчийн тооны хязгаар заадаг учраас холбооны гишүүд, бусад сонирхогчид гэсэн дарааллаар бүртгэл явагддаг.

УЛАМЖЛАЛТ ТЭМЦЭЭНҮҮД

Улсын аварга шалгаруулах
Эрэгтэй, Эмэгтэй
Улсын аварга шалгаруулах
08 сард
Ахмадын улсын аварга
Эрэгтэй, Эмэгтэй
Ахмадын улсын аварга
08 сард
Өсвөрийн аварга
16 нас хүртэл
Өсвөрийн аварга
08 сард
WAGR Tournaments
Цуврал тэмцээн
WAGR Tournaments
Улирлын турш
Baldorj Cup
Улирлын нээлт
Baldorj Cup
04-05 сард
Ryders Cup
Korean vs Mongolian
Ryders Cup
07-08 сард
President cup
Match play тэмцээн
President cup
08 сард
Eagle Cup
Eagle Golf Club
Eagle Cup
09 сард
Soyombo cup
Cоёмбо
Soyombo cup
08 сард
Клуб хооронд
Багийн тэмцээн
Клуб хооронд
10 сард
Turkish Airlines
Stableford формат
Turkish Airlines
07 сард
Vista Cup
Vista Golf Club
Vista Cup
09 сард

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.