Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвтэй хамтран ажиллах ажлын хүрээнд эхний удаагийн эгоскоп сэтгэлзүйн сорилд 5 гольфчин хамрагдсан.
Дараагийн алхам гольфийн тамирчдад зориулсан сургалт байх бөгөөд 2022 оны 09 сарын 11-ны өдөр (ням гараг) Mt.Bogd golf club дээр 14:00 цагаас явагдана. Холбооны гишүүдэд нээлттэй. Сургалт “Гольф сонирхогчоос мэргэжлийн тамирчин болох нь”, “Сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдах арга” сэдвүүдээр явагдана.
Сургалт явуулах хүмүүс:
1. Б.Ганзориг – Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны албаны эрдэм шинжилгээний ажилтан
2. Б.Номин-эрдэнэ – Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны албаны Сэтгэл засалч эмч
(Сургалтан дээр эхний хамрагдсан 5 гольфчины нийтлэг үр дүн дээр үндэслэн гольфийн тамирчдын анхаарах зүйлсийн талаар ярилцах хэсэг байгаа)









