https://mga.mn/wp-content/uploads/2022/04/646A1487-640x427.jpg

МОНГОЛЫН
ГОЛЬФИЙН
ХОЛБОО

Бид 240 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.

Монголын Гольфийн Холбоо (МГХ) анх 2001 онд гольфийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор албан ёсоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм.  МГХ дүрмийнхээ дагуу Бүх гишүүдийн хурал, Удирдах Зөвлөл, Ерөнхийлөгч ба ба Удирдлагын баг гэсэн бүтцийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.

МГХолбоо нь Олон Улсын Гольфийн холбоо, R&A байгууллага, Ази Номхон Далайн Гольфийн Холбооны албан ёсны гишүүн байгууллагаар ажилладаг.

https://mga.mn/wp-content/uploads/2022/04/international-golf-federation-igf-vector-logo.png

MAIN IGF

IGF буюу Олон Улсын Гольфийн Холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Олон Улсын Олимпийн хорооноос дэлхийн гольфийн удирдах байгууллага гэж зөвшөөрөгдсөн байгууллага юм. IGF нь 2 төрлийн гишүүнчлэлээр гольфийн спортыг төлөөлдөг. Эхнийх нь 126 орны 132 гольфийн холбоод, удаах нь 22 мэргэжлийн гольфийн тур, болон PGA.

https://mga.mn/wp-content/uploads/2022/04/whs-visual-identity-wordmark-lockup.jpg

RULESUSGA

Гольфийн дүрмийг боловсруулж, мөрдүүлдэг, World Handicap System хариуцсан дээд байгууллага нь R&A (Royal and Ancient) болон USGA (United States Golf Association) юм. USGA нь АНУ, Мексикийг хариуцсан удирдах байгууллага бөгөөд R&A нь бусад бүс нутгийн удирдлагыг хариуцдаг.

World Handicap System нь 2020 оны 01 сараас дэлхий даяар мөрдөгдөж эхэлсэн бөгөөд бүх гольф тоглогчдыг нэг системээр дүгнэх зорилготой.

https://mga.mn/wp-content/uploads/2022/04/APGC.jpg

AREAAPGC

Asia-Pacific Golf Confederation (APGC) буюу Ази Номхон далайн гольфийн холбоо нь 1962 онд байгуулагдсан. Тус бүс нутагт сонирхогчдын гольфийн томоохон тэмцээн, уралдааныг зохион байгуулах, гольфийн суртачилан хөгжүүлэх үндсэн зорилготой байгууллага юм.

https://mga.mn/wp-content/uploads/2022/04/MUOH.jpeg

NATIONALМҮОХ

Монголын Үндэсний Олимпийн Хороо нь 1956 онд байгуулагдсан, Олон Улсын Олимпийн Хорооны бүрэн эрхт гишүүн байгууллага юм. Гольфийн спорт нь олимпийн төрөл бөгөөд Монголын гольфийн холбоо нь МҮОХорооны гишүүн 65 спортын холбооны нэг билээ.

Холбооны ЗОРИЛГО

Эрхэм зорилго

Монгол улсад гольфийн спортыг олон нийтийг хамарсан биеийн тамирийн төрөл болгон хөгжүүлэх, тив дэлхийн  хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий тамирчин төрүүлэн гаргахад Монголын Гольфийн Холбооны эрхэм зорилго оршино

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Сонирхогчийн гольфийн спортыг төлөөлөх
  • Гольфийн спортыг түгээн дэлгэрүүлж сурталчлах
  • Гишүүдэд чиглэсэн арга хэмжээ зохион байгуулах
  • Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагч бэлдэж олон улсын хэмжээнд өрсөлдөх
  • Өсвөрийн гольфийн хөтөлбөр хэрэгжүүлэх
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/IY8A6637.jpg

Зорилго, зорилтууд

Сонирхогчийн гольфийн спортыг төлөөлөх үйл ажиллагааны хүрээнд:

  •  Сонирхогчийн гольфийн тив, дэлхий, олон улсын холбоод, холбогдох байгууллагуудад Монгол улсыг төлөөлөх
  •  Сонирхогчийн гольфийн “R&A” байгууллагын гишүүн байж гольфийн “R&A” нийтлэг дүрмийн хэрэгжилтийг хангах
  •  Үндэсний Олимпийн хорооны гишүүн байж Олон улсын Олимпын хорооноос зохион байгуулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн баг тамирчид оролцуулах

Гишүүдэд чиглэсэн арга хэмжээний хүрээнд:

  • Гольфийн спорт сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, нийтэд сурталчлан дэлгэрүүлэх
  • Гишүүдийн ур чадварыг индекс (Handicap)-ийг албан ёсоор тогтоох
  • Гишүүдийн чансааг тогтоох
  • Гишүүдийн ур чадварийг дээшлүүлэхэд чиглэсэн дотоодын уралдаан тэмцээн, сургалт зохион байгуулах

Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагч бэлдэх үйл ажиллагааны хүрээнд:

  • Гольфийн байнгийн шигшээ баг сонгон шалгаруулж бэлтгэл дасгалжуулалтыг хариуцана
  • Олон улсын чанартай тэмцээн Монгол Улсад зохион байгуулах

Өсвөрийн гольфийн хөтөлбөр

  • Хүүхэд залуучуудад гольфийн спортыг сурталчлах, таниулах
  • Ирээдүйн тив, дэлхий, олимпын дэвжээнд өрсөлдөх бага, өсвөр насны тамирчдийг сонгон шалгаруулж, байнгын бэлтгэл сургуулилалтаар хангах хөтөлбөр хэрэгжүүлэх

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.