Хамтын ажиллагаа 





Монгол улсын спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв нь орчин үеийн спортын шинжлэх ухаан, анагаах ухааны ололт амжилтыг өөрийн улсад нэвтрүүлэх, эрдэм шинжилгээний судалгаа, сургалтыг хийх, өндөр зэрэглэлийн тамирчдын болон нийтийн биеийн тамираар хичээллэгчдийн бэлтгэл дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй хийх чиг үүрэг бүхий байгууллага юм.
Тус төв нь улсын шигшээ багийн тамирчидтай хамтран ажиллаж байна.
Монголын Гольфийн холбооноос тавьсан хүсэлтийн дагуу дараах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
1. Тамирчнаас бие, бялдар, сэтгэлзүйн сорил тест авах, өгөгдлийн сан бүрдүүлэх, судалгаа явуулах (эхний ээлжинд нас, хичээллэсэн жилийн бүлгээр 5 тамирчин)
2. Сорилын үр дүнг нэгтгэн зөвлөмж гаргах
3. Спортын анагаах ухаан, бэртэл гэмтлийг тодорхойлох, эмчилгээ үзүүлэх
4. Спортын сэтгэл зүй, энерги хангамж, бэлтгэл төлөвлөлт чиглэлээр сургалт явуулах

2022 оны 9-р сарын 11-ны ням гарагт 14 цагаас Mt.Bogd golf club дээр Монголын гольфийн холбооны гишүүдэд дараах чиглэлээр нээлттэй сургалт явуулна.
– Сонирхогчоос тамирчин болох нь
– Сэтгэл хөдлөлөө үр дүнтэй удирдах арга (Сорилд хамрагдсан гольфчдын үр дүн, жишээ)
2022 оны 9 сарын 6-нд Ази номхон далайн бүсийн сонирхогчийн гольфийн аварга шалгаруулах тэмцээнд явах тамирчдаас сэтгэлзүйн Эгоскоп аппаратаар сорил авч, зөвлөгөө өгнө.