МэдээАхмадын аварга – 2017

2017-09-170

Монгол улсын сонирхогчийн гольфийн ахмадын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн 10 дахь жилдээ Риверсайд гольфийн талбайд амжилттай зохион байгууллагдлаа. Тэмцээн 18 нүхэнд хар тийнээс зохиогдсон энэ тэмцээнд Монгол улсын гольфийн ахмадын аврага шалгаруулах анхны болон 8 дахь удаагийн тэмцээний аварга болж байсан, “Заан тэрэлж” клубын тамирчин Л.Дорж 86 оноогоор түрүүлж 3 дахь удаагаа Шилжин явах цомын эзэн боллоо.

Медалистын төрөлд 92 оноогоор Н.Цогтоо 2-р байр, 94 оноогоор С.Сүхбаатар 3-р байр нар, хандикапийн төрөлд 1-р байранд -3,7 оноогоор Р. Арвинцогт, 2-р байранд + 0,9 оноогоор Ц. Сэдваанчиг, 3-р байранд + 1,9 оноогоор С. Хөдөлмөр нар тус тус байр эзэллээ. Харин тус тэмцээний  “Nearest to the pin” ангилалд 9,5 метр үзүүлэлтээр Ц. Сэдваанчиг, “Longest Drive” төрөлд 280 метр үзүүлэлтээр Буд нар тус тус шалгарлаа.

Мөн энэ өдөр энэхүү тэмцээнийг санаачлан 10 дахь жилдээ зохион байгуулж байгаа Очир компаний захирал Будад гольфийн спортыг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж спортын “Алтан Од” медалиар шагнасаныг ёслол төгөлдөр гардуулж өгсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.