МэдээТэмцээнКлуб хоорондын аварга шалгаруулах тэмцээн – 2021

October 24, 20213

Энэ жилээс гольфийн ертөнцөд нэг гоё тэмцээн нэмэгдлээ. Гольф сонирхогчдын нэгдлүүд буюу клубуудын дунд анхны тэмцээнийг ууган клуб болох “Заан тэрэлж” зохион байгууллаа.

Спортын хөгжилд клуб хоорондын өрсөлдөөн үнэтэй хувь нэмэр оруулж түлхэц болж өгдөг. Энэ утгаараа уламжлал болон жил бүр зохион байгуулагдахаар болж буй энэ тэмцээний ач холбогдол маш өндөр гэж бодож байна.

8 клубын 80 тамирчин stroke play форматаар багийн нийлбэр оноогоор аваргаа шалгаруулснаар:

1. “Star golf club” тэргүүн байр (Монгол дахь солонгосчууд)

2. “Eagle club” дэд байр (Монголчуудын ууган клубуудын нэг)

3. “Говь гольф клуб” 3-р байранд жагслаа.

⛳️ Nearest to pin ангилалд “Стар” клубийн гишүүн М.Жүгдэрдагва 1 метр

????️‍♂️Longest ангилалд “Соёмбо” клубийн гишүүн Г.Баяраа 320 метр

үзүүлэлттэй тус тус түрүүллээ ????.

Бусад оролцсон клубууд:

– Заан тэрэлж гольф клуб
– Соёмбо гольф клуб
– Стар гольф клуб (Монгол)
– Хан-уул гольф клуб
– Зайсан гольф клуб

(Энэ удаагийн тэмцээнд JCI golf club оролцоогүй)

Дараа, дараагийн тэмцээнийг түрүүлсэн багууд зохион байгуулж байхаар тогтож байгаа юм байна.

Тэмцээн маш өрсөлдөөнтэй болсон бөгөөд ирэх жил багийн гишүүний дундаж оноо 80 байж түрүүлэх боломж гарах бололтой ????.

72 цохиж гоё тоглолт үзүүлсэн Мийгаа ах, Жамбаа ах нарт бас баяр хүргэе ????

Тэмцээнийг санаачлан зохион байгуулсан “Заан тэрэлж” гольф клубд талархал илэрхийлье

3 comments

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.