МэдээТэмцээнӨсвөрийн аварга – 2020

September 28, 20204
Өсвөрийн Гольфийн Монгол Улсын Аварга Шалгаруулах Нээлттэй Тэмцээн 9 сарын 27-ны Ням гарагт Мт. Богд гольфийн талбайд зохиогдож дүнгээ гаргалаа. ~9, 10~13, 14~17 насны ангилалаар зохиогдсон тэмцээнд нийт 35 хүүхэд өрсөлдлөө.
9 хүртлэх насны хүүхдүүд чипп/паттны тэмцээнд оролцож туганд аль хир ойрхон бөмбөгөө байрлуулсанаар оноо цуглуулсан ба Мягмарсүрэнгийн Буяндэлгэрэг 28 оноогоор 1-р байр, Алтан медаль, Баярсайханы Мишээл 12 оноогоор Мөнгөн медаль, Маргадын Баярсайхан 11 оноогоор Хүрэл медаль хүртлээ.
10-13 насны ангилалд оролцсон хүүхдүүд маань пар 5, пар 4, пар 3 тус бүр нэг нэг буюу нийт 3 нүхний нийт дүнгээр шалгаруулсан ба Б. Төрхишиг +1 оноогоор Алтан медаль, Баярхүүгийн Нарансолонго мөн +1 оноогоор Мөнгөн медаль, Гантөмөрийн Эрмүүн +3 оноогоор Хүрэл медалийн эзэд боллоо.
14-с дээш насны хүүхдүүд 9 нүх тоглож хамгийн бага оноогоор шалгаруулахад Хасарын Тэлмэн +6 оноогоор Алтан медаль, Мягмарсүрэнгийн Буян-Эрдэнэ Мөнгөн медаль, Ноа Армитаж +11 оноогоор Хүрэл медаль хүртлээ.
Гольфчин хүүхдүүддээ сурлага, спортын өндөр амжилт хүсье!!!

4 comments

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.