Өсвөрийн гольфийн 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 9 дүгээр сарын 9-ний Ням гарагт Риверсайд гольфийн талбайд амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа.
8-10 насны ангилалд 12 хүүхэд бүртгүүлж оролцсоноос Б.Төрхишиг 1-байр, Г.Ирмүүн 2-р байр, Б.Ананд 3-р байр эзэллээ. 11-14 насны ангилалд 9 өрсөлдөж Хөвгүүдийн төрөлд М.Буян-Эрдэнэ 1-р байр, Н.Амартүвшин 2-р байр, Охидын төрөлд Б.Цэрэнлхам 1-р байр, Ц.Инүжин 2-р байрт шалгарав. 15-18 насны ангилалд 6 хүүхэд оролцов. Эрэгтэй төрөлд Ц.Төгөлдөр 1-р байр, Б.Ирмүүн 2-р байр, Эмэгтэйчүүдээс Б.Анаржин 1-р байр тус тус эзлэв.
6-10 насны хүүхдүүдийн дунд чип патны тэмцээн явуулж 1-р байрт Б.Төрхишиг, 2-р байрт Э.Сүлдбилгүүн, 3-р байрт Б.Сүнбилэг нар тус тус шалгарлаа
Хүүхдүүдийн тэмцээнийг бараа бүтээгдэхүүнээрээ ивээн тэтгэж хамтран ажилласан Монфрэш ХХК болон Сүү ХК нарт талархал илэрхийлэе!