Соёлын гавьяат зүтгэлтэн Ц. Балдорж агсаны нэрэмжит Гольфийн цомын аварга шалгаруулах тэмцээн 4 дүгээр сарын 28-ны Бямба гарагт Тэрэлж дахь “UB-2” гольфийн талбайд 11 дахь жилдээ амжилттай зохиогдож дүнгээ гаргалаа. Монголын гольфийн холбооны улиралын нээлт болох тус тэмцээнд нийт 39 гольфчин оролцсоноос 78 оноогоор Ж. Анарбат тэргүүлж шилжин явах цомын эзэн болж ахмад гольфчин, Заан Тэрэлж клубын тамирчин Буд 80 оноогоор удааллаа. Эмэгтэйчүүдийн ангилалд Б. Энхзаяа тэргүүн байр эзэлсэн бол хандикапын ангилалд -4.4 үзүүлэлтээр Б. Жавхлан 1-р байр, -4 үзүүлэлтээр Ч. Гантулга, Ж. Билэгсайхан нар тэнцэж 2 ба 3-р байрыг хуваалаа. Нүхэнд хамгийн ойр цохих төрөлд Буд 3 метр, хамгийн хол цохих төрөлд Б. Маргад 248 метр үзүүлэлтээр тус тус шалгарлаа.