ТэмцээнТуркиш Эйрлайнсийн Дэлхийн гольфын цомын тэмцээн

2024-07-01
Туркиш Эйрлайнсийн Дэлхийн гольфын цомын тэмцээн 2024 оны 6-р сарын 29-нд Улаанбаатарын Богд уул гольфийн клубт 5 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

Анх 2013 онд зохион байгуулагдаж эхэлсэн Туркиш Эйрлайнсийн Гольфийн дэлхийн аваргын тэмцээнд жил бүх дэлхийн 100 гаруй хотын 8000 гаруй тоглогчид оролцож аваргууд дахин өрсөлдөж дэлхийн гольфын аваргын цомыг авдаг уламжлалтай.
Энэ жилийн хувьд дэлхийн 67 орны 118 хотод тус тэмцээн зохион байгуулагдаж байна. Монгол Улсын аварга нь Гранд финалд шалгарч Дэлхийн бусад орнуудын аваргатай энэ оны 12-р сарын 1-7-ны хооронд Туркийн үзэсгэлэнт Анталъя хотын далайн эрэгт байрлах Gloria Serenity Resort – амралтын газар байрлан Дэлхийн аваргын цомын төлөө өрсөлдөнө. Өнгөрсөн жилийн Монгол Улсын аварга Баярбилэгийн Батзориг Турк Улсад болсон дэлхийн аваргад 2-р байр эзэлж мөнгөн медалийн эзэн болж байсан.
Энэ жил Монгол Улсын аваргаар Эрдэнийн Гантулга тодорч 2-р байрт Цэндсүрэнгийн Алтандуулга, 3-р байрт Балжиннямын Саранчимэг шалгарлаа.
Эрэгтэйчүүдийн “Хамгийн ойр” тэмцээнд Чойжамцын Гантөмөр, харин эмэгтэйчүүдийн ижил төрөлд Дашдэлэгийн Батмөнх нар тодров. Д.Батмөнх нь 12.500 цохилтод ганц удаа тохиох магадлалтай “Hole in- One” буюу нэг цохилтоор бөмбөгийг нүхэнд оруулсан анхны эмэгтэй тамирчнаар тодорсон гайхалтай содон тохиолдол болов. Хамгийн бага оноо буюу шилдэг тоглогчоор Дэлгэрмаагийн Өлзийдэлгэр шалгарлаа.
Star Alliance-ын гишүүн Туркиш Эйрлайнс нь 1933 онд таван нисэх онгоцтойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ 457 агаарын хөлгөөр дэлхийн 130 улсын 349 чиглэлд нислэг үйлддэг бөгөөд Улаанбаатар хот руу 7 хоногт 4 нисч байна.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.