Монголын Гольфийн Холбоо (МГХ) анх 2001 онд гольфийн спортыг Монгол Улсад хөгжүүлэх зорилгоор албан ёсоор байгуулагдсан төрийн бус байгууллага юм. МГХ дүрмийнхээ дагуу Бүх гишүүдийн хурал, Удирдах Зөвлөл, Ерөнхийлөгч ба ба Удирдлагын баг гэсэн бүтцийн дагуу үйл ажиллагаа явуулж байна.
МГХолбоо нь Олон Улсын Гольфийн холбоо, R&A байгууллага, Ази Номхон Далайн Гольфийн Холбооны албан ёсны гишүүн байгууллагаар ажилладаг.
IGF буюу Олон Улсын Гольфийн Холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Олон Улсын Олимпийн хорооноос дэлхийн гольфийн удирдах байгууллага гэж зөвшөөрөгдсөн байгууллага юм. IGF нь 2 төрлийн гишүүнчлэлээр гольфийн спортыг төлөөлдөг. Эхнийх нь 126 орны 132 гольфийн холбоод, удаах нь 22 мэргэжлийн гольфийн тур, болон PGA.
Гольфийн дүрмийг боловсруулж, мөрдүүлдэг, World Handicap System хариуцсан дээд байгууллага нь R&A (Royal and Ancient) болон USGA (United States Golf Association) юм. USGA нь АНУ, Мексикийг хариуцсан удирдах байгууллага бөгөөд R&A нь бусад бүс нутгийн удирдлагыг хариуцдаг.
World Handicap System нь 2020 оны 01 сараас дэлхий даяар мөрдөгдөж эхэлсэн бөгөөд бүх гольф тоглогчдыг нэг системээр дүгнэх зорилготой.
Эрхэм зорилго
Монгол улсад гольфийн спортыг олон нийтийг хамарсан биеийн тамирийн төрөл болгон хөгжүүлэх, тив дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий тамирчин төрүүлэн гаргахад Монголын Гольфийн Холбооны эрхэм зорилго оршино
Үйл ажиллагааны үндсэн чиглэл
Зорилго, зорилтууд
Сонирхогчийн гольфийн спортыг төлөөлөх үйл ажиллагааны хүрээнд:
Гишүүдэд чиглэсэн арга хэмжээний хүрээнд:
Өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагч бэлдэх үйл ажиллагааны хүрээнд:
Өсвөрийн гольфийн хөтөлбөр