МэдээТэмцээнYOKOHAMA CUP 2018

2018-09-181

Монгол улсад “Yokohama Tyre” брэндийг албан ёсоор төлөөлөн үйл ажиллагаа явуулдаг YTM (Yokohama Tyre Mongolia) ХХК-ний үүсэн байгуулагдсны 5 жилийн ойн хүрээнд 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Монголын Гольфийн Холбоотой хамтран “Yokohama Cup 2018” тэмцээнийг Мт. Богд гольфийн талбайд амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд нийт 65 тамирчин оролцлоо. Тус тэмцээний Медалистийн төрөлд 1-р байранд Ч.Гантөмөр 76 цохиж түрүүлсэн бол, Б.Мөнхбаатар 77 оноогоор 2-р байр, Э.Гангамөрөн 78 оноогоор 3-р байр эзэллээ. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд Медалистийн 1-р байр Б.Батнаран 78 оноогоор тэргүүн байр эзэлж Н.Намуунаа 81 оноогоор 2-р байранд орлоо. Хандикапын төрөл буюу ур чадварын эрэгтэйчүүдийн төрөлд Г.Түвшинтөгс -6.8 оноогоор 1-р байрт, Т.Ерэнбаатар -3 оноогоор 2-р байр, эмэгтэйчүүдийн төрөлд Д.Батмөнх -10.8 оноогоор 1-р байр, Б.Энхзаяа -4.5 оноогоор 2-р байр тус тус эзэллээ. Мөн хамгийн хол цохисон тамирчнаар Т.Ерэнбаатар 278 метр цохиж түрүүлсэн бол Н.Намуун 2.78 метр зайд нүхэнд хамгийн ойр буулгаж тус тус шагнал хүртлээ. Энэхүү тэмцээний нээлтэнд YTM компанийг үүсгэн байгуулагч Д.Сэржбүдээ оролцож Монголын Гольфийн Холбооны гишүүд тамирчидад спортын амжилт хүсэн ерөөгөөд “Yokohama Cup” тэмцээнийг Монголд жил бүр уламжлал болгон зохион байгуулах болсоныг зарлав. Тэмцээнд амжилттай оролцсон гишүүд тамирчидад баяр хүргэж энэхүү тэмцээнийг анх удаа ивээн тэтгэгч хамтран ажилласан YTM компани болон “Yokohama Tyre” брэндийн хамт олонд талархал илэрхийлж цаашдын үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!

One comment

  • Link Buku Mimpi 2D Bergambar

    2026-05-01 at 21:10

    Hi there! Do you know if they make any plugins to assist with Search Engine Optimization? I’m trying to
    get my blog to rank for some targeted keywords but I’m not seeing very good results.
    If you know of any please share. Thanks!

Leave a Reply

Your email address will not be published.

СПОНСОР БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png

ГИШҮҮН БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2026/04/Mongolian_National_Olympic_Committee_logo.svg_-1-640x480.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.