Сонирхогчийн гольфийн ахмадын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Мт. Богд гольфийн талбайд 2 өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа. Тус тэмцээнд Монгол, Солонос, АНУ-ийн нийт 27 тоглогч өрсөлдлөө.
2 өдрийн буюу 36 нүхний нийлбэр дүнгээр 162 оноогоор 2 тоглогч, мөн 169 оноогоор 2 тоглогч тэнцсэн тул тэмцээний журмын дагуу 3 нүхний плей-офф хайнаа хагалах тоглолт хийлээ. Ингэснээр тэмцээний Аваргаар БНСУ-ын иргэн Лин Интэ тодорч 3 дахь удаагаа шилжин явах цомын эзэн болов. 2-р байранд БНСУ-ын иргэн Чой Жонмин, 3-р байранд Мин Даниел нар мөнгө, хүрэл медаль хүртэв.
Хандикапын ангилалд Even буюу өөрийн цохих ёстой оноогоо цохьсон Л. Гүндалай тэргүүлж Алтан медаль, +1 оноогоор Ц. Одгэрэл мөнгөн медаль, +2 оноогоор Н. Золжаргал хүрэл медаль хүртэв.
8-р нүхэнд шалгаруулсан хамгийн ойр цохих тэмцээнд 4,30 метр үзүүлэлтээр Ли Ёнжо, 7-р нүхэнд шалгаруулсан хамгийн хол цохих тэмцээнд 245 метр үзүүлэлтээр Жеон Бёнсо нар шалгарав.
Тэмцээний шагналт байруудыг ивээн тэтгэсэн МСМ группын хамт олонд нийт гольф сонирхогч нарын нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.









