Өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн 

Өсвөрийн гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2022 оны 06 сарын 24-ны өдөр Маунт богд гольф клуб дээр болж өнгөрлөө. Ковидын улмаас 2 жил өнжөөд байсан тус тэмцээнд энэ жил нийт 36 хүүхэд 3 насны ангилалд өрсөлдөж аваргаа шалгарууллаа.
10 нас хүртэлх:
1-р байр Баттүвшиний Тулга (7 нас)
2-р байр Цэнджавын Нандин (10 нас)
3-р байр Бат-эрдэнийн Төгс-Эрдэнэ (8 нас)
11-15 нас: (Эрэгтэй)
1-р байр Гантөмөрийн Эрмүүн (14 нас)
2-р байр Баярсайханы Төрхишиг (13 нас)
3-р байр Батболдын Ананд (13 нас)
11-15 нас: (Эмэгтэй)
1-р байр Батдэлгэрийн Янжинлхам (13 нас)
2-р байр Төмөрбатын Мишээл (15 нас)
3-р байр Баярхүүгийн Нарансолонго (13 нас)
16-18 нас:
1-р байр Баттөрийн Ариунзаяа (16 нас)
2-р байр Энхээгийн Амартүвшин (16 нас)
3-р байр Батжаргалын Мишээл (16 нас)
Тэмцээний хамтран зохион байгуулагчаар оролцож, дэмжлэг үзүүлсэнSTAR screen golf clubb болон оролцогч хүүхдүүдэд хөнгөлөлттэй green fee санал болгосонMt.Bogd Golf & Country Clubb -д талархал илэрхийлье. Мөн хүүхдийнхээ спортын сонирхлыг дэмжиж, идэвхитэй оролцсон эцэг, эхчүүдэд талархал дэвшүүлье.
Гольфийн спорт нь олимпийн төрөл бөгөөд ямар ч насны хүн хичээллэж эхлэх боломжтой байдаг. Хүүхдүүд багаасаа хичээллэснээр хурдан сурах , амжилт үзүүлэх боломжтой.










