Монгол Улсын Сонирхогчийн Гольфийн улсын аварга шалгаруулах 18 дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангиллын тэмцээн 2022 оны 07 сарын 02-оос 2022 оны 07 сарын 05-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Эрэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн 07 сарын 06-наас 09-ны хооронд үргэлжилж байна. Энэ жилийн улсын аваргын тэмцээнд 102 эрэгтэй, 40 эмэгтэй тамирчин өрсөлдөж, зохион явагдаж байна.
Тэмцээний ерөнхий спонсороор Ай Ти Зон ХХК / ITZone LLC, Dell Technologies компани хамтран ажиллав. Мөн Under armour брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Under Armour in Mongolia компани ивээн тэтгэгчээр хамтран ажиллав.
Эмэгтэйчүүдийн тэмцээний үр дүн:
Медалист 1-р байр Надмидын Намуунаа 327 оноогоор
Медалист 2-р байр Бямбажавын Батнаран 358 оноогоор
Медалист 3-р байр Гантөмөрийн Алтанбилэг 363 оноогоор
Хандикапын ангилалд:
1-р байр Насанжаргалын Гэрэлмаа
2-р байр Борхүүгийн Гүнсэн
3-р байр Хишигсайханы Солонго
Longest drive: Choi Byungsook
Nearest to pin: Насанжаргалын Гэрэлмаа 2.98 метр
Under armour in Mongolia нэрэмжит Nearest to pin: Д.Батмөнх 35 см









