ЗөвлөгөөGHIN handicap системийн заавар

2026-04-15

GHIN (Golf Handicap Information Networks) систем нь Америкийн Нэгдсэн Улсын Гольфийн Холбооны систем бөгөөд жилийн 4 улиралын хугацаанд тус системд бүртгэлтэй талбайн тоглолтын оноонуудаа оруулах боломж үүсч байгаа юм. Мөн гар утасны GHIN App ашиглаж талбайн мэдээлэл, GPS, оноо шивэх зэрэг олон боломжууд бий болох юм. Монголын Гольфийн Холбооны гишүүдийн өмнөх жилүүдийн тоглолтын оноонуудыг GHIN системд оруулж өгсөн байгаа бөгөөд нэвтэрч орсны дараа хувийн бүртгэлийн мэдээллээ өөрчлөх боломжтой.

  1. АПП Татах, вэб хаяг
    GHIN гар утасны апп суулгах эсвэл интернэт хөтөчөөр http://portal.mga.mn болон http://www.ghin.com хаягаар хандана
    – Apple App Store: https://itunes.apple.com/us/app/ghin-mobile/id491796218?mt=8
    – Google Play: https://play.google.com/store/apps/details?id=com.advancedmobile.android.ghin&hl=en_US
  2. НЭВТРЭХ
    – Email хаяг нь бүртгэлгүй бол GHIN дугаар Монголын Гольфийн Холбооноос авна
    – Нууц үг: 000000 / өөрчлөх боломжтой
  3. ОНОО ОРУУЛАХ
    – POST SCORE сонголт дээр дарна


    – Талбай хайж сонгоно /Mt.Bogd Golf & Country Club болон Chinggis Khaan Golf Course/
    – My course сонголтоор орж талбайгаа хадгалах боломжтой

    – Зөвхөн өөрийн оноогоо оруулах бол Skip & Just keep my score сонголтоор орно
    – Хамт тоглосон тоглогчдын оноо оруулах бол Keep Score for Group сонголтыг хийнэ

    – Tee сонгож эхлүүлэхэд бэлэн болгоно

    – Оноогоо тоглолтын статистиктай болон дангаар нь оруулах боломжтой
    – Хадгалах сонголтыг хийнэ

Холбоо барих утас, Viber: +976-94497200 дугаараар холбогдоно уу.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.