Гольфийн СПОРТЫН ТАЛААР

Орчин үеийн гольф 15-р зуунд Шотланд үүссэн гэж үздэг. Зарим эх сурвалж Ромийн эзэнт гүрнээс гаралтай ч гэж үзэх тохиолдол бий. Дэлхий даяаар 66 сая хүн гольф тоглодог гэсэн судалгаа байдаг бөгөөд үүнээс 5 сая гольфчин нь сүүлийн 5 жилд нэмэгдсэн.

Гольфийн спортын онцлог нь ямар ч насны, бие бялдрын онцлог харгалзахгүй, хүйсийн ялгаа гарахгүй өрсөлдөж болдогт оршдог.

Дэлхий даяар 40 гаруй мянган гольфийн талбай байдаг бөгөөд нэг хүнд ногдох гольфийн талбайн хэмжээгээр Шотланд, Шинэ Зеланд, Австрали, Ирланд, Канад, Америкийн нэгдсэн улс тэргүүлдэг. Манай улсад гольфийн 4 талбай үйл ажиллагаа явуулдаг.

Гольф нь зуны спортын албан ёсны төрөлд 1900, 1904 онд багтаж эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөл болон эрэгтэй багийн төрлөөр эхний удаа 22 тамирчин, дараагийн олимпод 77 тамирчин тус тус өрсөлдөж байжээ. Үүнээс хойш ямар нэг шалтгаанаар олимпийн төрөлд орохгүй явсаар 2009 онд Данийн Копенгагенд болсон ОУ-ын олимпийн хорооны хурлаар дахин албан ёсны төрөл болж 2016 оны олимпийн төрөлд багтаж чадсан.

2016 оны Риогийн олимпод эрэгтэй гольф төрөлд Британийн тамирчин Justin rose алт, Шведийн тамирчин Henrik Stenson мөнгө, Америкийн тамирчин Matt Kuchar хүрэл медаль хүртсэн.

Эмэгтэй алт Солонгосоос Inbee Park, мөнгөн медаль Шинэ Зеландаас Lydia Ko, хүрэл Хятадын тамирчин Shanshan Feng хүртэж байсан.

Олимпийн форматын хувьд гольф 4 өдрийн турш stroke play форматаар 72 нүх тоглож өрсөлдөх бөгөөд play off гарвал 3 нүх тоглож ялагчаа тодруулдаг. Хандикапын систем нь гольфийн холбоодууд, гольфийн клуб, талбай, тоглогчдоос мэдээллийн баазаа бүрдүүлдэг.

Дэлхий даяар нэг хандикепийн системд шилжсэнээр олон улсын тэмцээн, уралдааны тэгш оролцоо нэмэгдэх, холбоодоос баримтлах нэгдсэн бодлого сайжрах, гольфчин тус бүрийн өөрийн амжилтыг дүгнэх, бүртгэх олон боломжууд бий болж байна.

Гольфийн онооны нэршил:

Оноо Нэршил Тодорхойлолт
−4 Condor four strokes under par
−3 Albatross (Double eagle) three strokes under par
−2 Eagle two strokes under par
−1 Birdie one stroke under par
E Par equal to par
+1 Bogey one stroke over par
+2 Double bogey two strokes over par
+3 Triple bogey three strokes over par

(Тоглолтын зарчмыг доорхи видеоноос үзнэ үү)

Та яагаад гольф тоглож сурах хэрэгтэй вэ?????️‍♂️????

Гольфийн талаар анхан шатны ойлголтгүй хүмүүст энэ асуулт хамгийн түрүүнд толгойд нь орж ирдэг. Яагаад би өртөг өндөртэй, уйтгартай, сонирхолгүй энэ спортыг сонирхох ёстой гэж. Тэгвэл энэ спортыг сонгосон хүмүүс танд дараах үндэслэлүүдийг гаргаж өгч байна.

1. Та хэдэн ч нас хүртлээ спортоор хичээллэсээр байж болно. Тэгэхээр та хэдэн жил өөрийгөө сайжруулж, суралцах боломжтойг тооцоод үзээрэй. Та гольф тоглосоор л байвал хөдөлгөөний дутагдалд лав орохгүй. Эрүүл мэнд эрхэм баян.

2. Сонирхолгүй гэж үү? Үгүй ээ сонирхолтой. Гольф нэг тоглоод эхэлсэн хүн бүрмөсөн орхино гэж байдаггүй. Хэдэн ч насны зөрүүтэй, эрэгтэй, эмэгтэй, сайн, муу тоглодог хамаагүй бүх тоглогч ижил тэгш өрсөлдөх боломжтой онооны систем бий. Маш олон янзын аргаар оноо тооцох формат байдаг.

3. Олимпийн албан ёсны төрөл. Таны хүүхэд эсвэл ач зээ тань Монголыг төлөөлөөд олимпод оролцох боломж өндөр шүү. Та хүүхэдтэйгээ ч хамт эн тэнцүү хоорондоо өрсөлдөж болох спорт.

4. Гольф бол жинхэнэ бясалгал. Нэг онцлог нь та ганцаараа ч байсан талбай дээр өөрөө өөртэйгээ өрсөлдөх боломжтой. Өөрийнхөө сэтгэлзүйг хэрхэн удирдах, сайн эсхүл муу шийдвэрийг хэрхэн гаргах гээд өөрийгөө олон талаас танин мэднэ. Стресс, депресс буурна. Гольфийг биеийн гэхээс оюуны спорт гэж нэрлэвэл илүү тохиромжтой.

5. Найз нөхөд, танилын хүрээ. Ямар ч танихгүй хүнтэй нэг удаа нэг раунд бую 18 нүх тоглоход хэд хэдэн удаагийн энгийн уулзалтаас илүү дотно танилцана. Та хоёр 3-4 цаг хамт алхаж, сэтгэлзүйн хувьд бие биенээ “нүцгэн”-ээр нь харна. Хамгийн олон бизнесмэн тоглодог спорт гольф гэхээр таны бизнесийн харилцаа холбоо ч сайжрах нь мэдээж.

6. Байгалаас таашаал авах. Гольфийн талбай зүгээр нэг өвстэй нүцгэн тал байдаггүй. Өвс, ус, элс, мод, амьтад гээд хамгийн төгс орчинд алхангаа та спортоор хичээллэнэ гэсэн үг. Дэлхийн өнцөг булан бүрт үзэсгэлэнтэй гольфийн талбай байгаа. Та яагаад очиж тоглож болохгүй гэж. Таны амьдралд хичээх ёстой шүү гэж сануулах нэг хөшүүрэг нэмэгдэнэ.

7. Өртөг өндөр гэж үү? Гольфийг үргэлж талбай дээр тоглох шаардлагагүй. Indoor буюу screen golf танд бусад спортод байхгүй том давуу талыг бий болгож өгнө. Жилийн бүх улиралд, илүү хямдаар, маш бодит орчинд та өөрийн ур чадвараа, хэдэн ч найзтайгаа хамт 365 өдөр сайжруулах боломж өөр ямар спортод байдаг гэж бодож байна.

8. Easy to Learn, Impossible to Master. Энэ үг таныг гольфийн спортод нэг орвол гарч чадахгүйг маш оновчтой тайлбарласан байна.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.