https://mga.mn/wp-content/uploads/2022/05/1ts-min-640x480.jpg

2002 он
Гольфийн анхны талбай

Найрамдал зусланд гольфийн анхны 9 нүхтэй талбай “Заг” компанийн захирал Б.Нэмэхбаатарын санаачлага, хөрөнгө оруулалтаар 2001 оноос баригдаж 2002 онд ашиглалтанд орж байжээ.
Анхны тоглогчид Б.Нэмэхбаатар, Н.Цогтоо, Б.Цогтбилэг, Ц.Балдорж, Н.Жаргалсайхан, Л.Цандэлэг, Н.Батбаяр, Л.Энх-амгалан, Ц.Мөнх-Оргил, Н.Золжаргал, Д.Даваадорж, Б.Пүрэвдорж, Б.Шатарцэцэг, Ганболд, Мөнхбаатар, Ш.Түмэнжаргал, Батмөнх, Амаржаргал, Пүрэв нарын хүмүүс байв. 2005 оноос Өлзийдэлгэр, Я.Баярхүү, Ганболд нарын хүмүүс нэмэгджээ.
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/IMG-9337-min-640x640.jpg

Анхны цомтой тэмцээн

Хамгийн анхны цом олгогдсон тэмцээн. 2003.10.04-нд болсон Монгол, Солонгос тоглогчдын дундах нөхөрсөг тэмцээн.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/IMG-9340-min-640x480.jpg

Анхны морьтон кедди

Талбай нээгдээд удаагүй байхад морин кедди нар бөмбөг харж, олж өгдөг байжээ.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/IMG-9336-min-1-640x640.jpg

Анхны хэвлэмэл дүрэм

Улаанбаатар гольф клубээс /анхны талбай/ цаасан дээр анхны хэвлэмэл дүрмийг эмхлэн гаргаж байжээ.

2003 он
Монголын Гольфийн Холбоо

2003 оны намар Найрамдал-UB city талбайн клуб хаусын өрөөнд тухайн үед гольф тоглож байсан гольф сонирхогчид цуглаж хэлэлцээд Монголын гольфийн холбоог байгуулж анхны Ерөнхийлөгчөөр нь Ц.Мөнх-Оргилыг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Л.Энх-Амгаланг сонгожээ.
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/холбоо-1.jpg

Холбооны анхны тэмцээн

Монголын Гольфийн холбоо зохион байгуулсан Монгол улсын гольфийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн Найрамдлын 9 нүхтэй талбай дээр 2005 оны 8-р сард явагдаж, 20 орчим сонирхогч тамирчид оролцсон бөгөөд нийт тамирчдын амжилтыг онооны амжилтаар нь эрэмблэн эхний 5 байр эзэлсэн тамирчдад Хүндэт өргөмжлөл, цом гардуулж байв.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/zoljargal.png

Анхны аварга

Монгол улсын Гольфийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээний шагналтнууд:

  • Улсын аварга – Н.Золжаргал
  • Улсын аварга эмэгтэй – Б. Шатарцэцэг
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/IMG-9313-min-1.jpg

Анхны хандикапын үнэмлэх

Улаанбаатар гольф клубын гишүүнчлэлийн карт дээр анхны хандикапын индекс оруулсан байдал.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/IMG-9341-min-640x640.jpg

Өргөмжлөл

Монгол Улсын анхны гольфийн аварга шалгаруулах тэмцээний V байр (netto) болсон тул, цом хүндэт өргөмжлөл олгов.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/1_Neelt_2006-min-scaled.jpg

2006.07
UB2 гольфийн талбай

“Өнөөдөр” сонины эрхлэгч сэтгүүлч Ц.Балдорж санаачилан хөрөнгө оруулалт хийж Тэрэлж – UB-2 гольфийн 18 нүхтэй уулын талбайг барьж 2006.07 сард ашиглалтад оруулсан.
Тус талбайн нээлтийн ажиллагаанд оролцсон Монгол-Солонгосын гольф сонирхогчдын зураг /Зурган дээрх хүүхэд Ж.Анарбат/
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/IMG-9347-min-640x640.jpg

Анхны клуб

Монголын Гольфийн анхны клуб “Заан Тэрэлж” гольф клуб 2006 онд байгуулагдав.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/ahmad2-542x640.jpg

Анхны ахмадын аваргын тэмцээн

Ахмадын аварга шалгаруулах гольфийн анхдугаар тэмцээн

Ивээн тэтгэгч Заан тэрэлж клубын гишүүн Ч.Буд

2008.08.03

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/2_2007-min-scaled.jpg

Балдорж Кап

Монголын Гольфийн оны нээлтийн тэмцээнийг Тэрэлж – UB-2 гольфийн талбай дээр хийдэг Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлч Ц.Балдоржийн нэрэмжит тэмцээн зохион байгуулдаг уламжлал 2008 оноос өнөөдөр хүртэл үргэлжилсээр байна.

2009-Өнөөдөр



...Мэдээлэл удахгүй тавигдана...
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/1175119_370642609732103_1376960295_n.jpg

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.