Жил бүр Монголын Гольфийн улирлын нээлтийг уламжлал болон угтдаг Балдорж кап тэмцээн нь энэ жил 05 сарын 06-ны өдөр “”Чингис Хаан СС” гольфийн талбай дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээний хувьд 2008 оноос хойш жил бүрийн хамгийн эхний гольфийн тэмцээн болж UB resort гольфийн талбайд зохиогдож ирсэн уламжлалтай.
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, Монголын анхны гольфчдын нэг Ц.Балдорж агсны нэрэмжит энэ тэмцээнийг “Балдорж” сан, “Заан тэрэлж” гольф клубээс 14 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд арвин түүхтэй, гольф сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийн нэг билээ.
Монгол, Солонгосын эрэгтэй 66, эмэгтэй 17 гольфчин нийт 83 тамирчин strokeplay форматаар өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Энэ жилийн тэмцээнээр Балдорж кап тэмцээний бүх цаг үеийн онооны дээд амжилтыг 71 цохин эвдэж тэргүүн байранд Д.Баяртогтох орлоо.
Эрэгтэйчүүдийн медалист:
1-р байр Д.Баяртогтох – 71
2-р байр Ч.Гантөмөр – 77
3-р байр Jang Hyun Soo – 77
(2 болон 3-р байр оноо тэнцсэнээр play off тоглолт гарлаа.)
Эмэгтэйчүүдийн медалист:
1-р байр Г.Алтанбилэг – 89
2-р байр So Oe Sook – 89
(1 болон 2-р байр оноо тэнцсэнээр play off тоглолт гарлаа.)
Эрэгтэйчүүдийн хандикеп ангилалд:
1-р байр Д.Ганболд (-9)
2-р байр С.Сонин (-4)
3-р байр Б.Сүхбат (-4)
Эмэгтэйчүүдийн хандикеп ангилалд:
1-р байр А.Энэрэл (-12)
2-р байр Г.Маралмаа (-9)
Men’s longest drive:
М.Жүгдэрдагва 300 метр
Women’s longest drive:
Б.Батнаран 240 метр
Nearest to pin:
So Oe Sook 40 см
амжилтыг тус тус үзүүлсэн байна.
Чингис хаан сс гольфийн талбайн хувьд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт байрладаг 18 нүх бүхий par 72 талбай юм.