ЗөвлөгөөGolf dress code

May 19, 20196437
Гольфийн хувцасны талаар анх гольф сонирхож байгаа хүмүүс их асуудаг. Ямар хувцас өмсөх вэ? Заавал цагаан өмд өмсөх юм уу? гэх мэтчилэн…
Гадны ихэнхи үнэ өндөртэй гольфийн талбай заавал dress code шаарддаг. Жинсэн өмд, захгүй цамцтай очвол таныг шууд буцаана. Энэ нь тухайн талбайн соёлоос гадна таны өөрийгөө хүндлэх соёлыг давхар илэрхийлж байгаа хэрэг. Зарим тохиолдолд олон нийтийн public course нэг их өндөр шаардлага тавихгүй байж болно.
Ерөнхийдөө гольфийн хувцаслалт нь гольфийн соёлын маш том хэсэг бөгөөд өнөө үед спорт хувцасны шинжлэх ухаантай уялдан улам бүр энгийн мөртлөө тансаг болж байна.
Малгай
Уламжлалт саравчтай малгай (янз бүрийн эрээн алаг өнгөтэй л биш бол), кепка төрлийн малгайг танд зөвлөж байна.
Цамц
Захтай поло цамц хамгийн тохиромжтой. Гольфийн зориулалтын поло цамцнууд суналт сайтай, хөлөргөхгүй, тэлээнээс дээш сугараад байхааргүй байдаг. (Полог заавал дотуур нь оруулж өмсдөг)
Өмд, тэлээ
Даавуун энгийн өмднүүд тохиромжтой. Учиргүй том аралтай л биш бол ихэнхи тэлээ зөвшөөрөгдөнө. Шорт бас байж болох бөгөөд хажуудаа олон халаасгүй энгийн загвартай зүгээр. Зориулалтын өмднүүд байдаг бөгөөд суналт сайтай, тодорхой хэмжээнд усны хамгаалалттай байдаг. Эмэгтэйчүүд мөн адил өмд, шорт өмсөж болохоос гадна зориулалтын юбка байж болдог.
Гутал
За мэдээж сагсны пүүз танд зөвлөхгүй. Хатуу ултай, төмөртэй, өсгийтэй гутлыг мөн талбайнууд хориглодог. Энэ нь талбайн green-г гэмтээх аюултай. Энгийн зөөлөн ултай, тэнцвэртэй пүүз байж болдог. Ер нь бол аль болох зориулалтын гутал авбал танд эвтэйхнээс гадна осол гэмтлээс сэргийлнэ. Олон хүн зориулалтын бус гутал өмссөнөөс болж хальтирж, тээгэлж шагайгаа гэмтээх тохиолдол гардаг. Зориулалтын гутал нь усны хамгаалалтаас гадна, маш тэнцвэртэй, шагайны хамгаалалттай, зарим тохиолдолд уландаа спайк буюу сэнс маягын зүйлээр тоноглогдсон байдаг.
Бээлий
Заавал зориулалтын бээлий өмсөнө. Цохиур гараас хальтрах, бугуйг гэмтээхээс сэргийлнэ.
Тусгай зориулалтын хувцаснууд
Бороо, салхи, хүйтэнд өмсөх зориулалттай ус, салхины хамгаалалттай өмд, куртик хэрэг болох тохиолдол гарна. Зориулалтын хувцас биш бол ихэнхидээ энэ төрлийн хувцаснууд таны хөдөлгөөнд саад болж тоглолтод тань сөргөөр нөлөөлдөг.
Яагаад гольфчид тод өнгийн хувцас түгээмэл өмсдөг вэ?
Гольф нь нэг талаас осол гэмтэл их учирдаг эрсдэлтэй спорт. Иймд талбай дээр бусад тоглогч таныг анзаарахгүйгээр бөмбөгөөр онох аюулаас тодорхой хэмжээнд сэргийлж өгнө. Нөгөө талаас гольф гадаад орчинд халуун наранд удаан алхах учраас нарны туяаг ойлгох өнгөтэй байвал зүгээр. Мэдээж ногоон зүлгэн дээр ногоон өнгөтэй хувцас хамгийн тохиромжгүй.
Гольфийн хувцас хаанаас авах боломжтой вэ?
Монголд яг зориулалтын хувцас маш ховор. Ихэнхи хүн гаднаас захиж авдаг. Энэ жилээсUnder Armour in Mongoliaa албан ёсны эрхтэйгээр гольфийн хувцас оруулж ирж байгаа бөгөөд Их дэлгүүрийн зүүн талын салбарт байгаа. Гольфийн гутлыг харин хайгаад явбал хэд хэдэн гуталны дэлгүүрт цөөн тоогоор харагдаж байна лээ.
Screen golf тоглоход ямар хувцас өмсөх вэ?
Энд та өөрийн биед тохирсон ямар ч хувцастай ирж болно. Ганцхан зүйл битгий мартаарай. Гадны гутлаа солиод цэвэрхэн пүүз ч юм уу хальтраад байхгүй эвтэйхэн гутал авчраад өмсөх. Битүү орчин, дээрээс нь цохиураар цохих тоолонд нүдэнд харагдахгүй тоос хөөрч байгаа учраас зөвхөн дотор өмсдөг цэвэрхэн гутал эрүүл мэндэд тань тустай шүү.
Спортын амжилт хүсье ????

6,437 comments

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.