ЗөвлөгөөХичээлMatch play формат

May 19, 20194
Match play нь гольфийн онооны системүүдийн нэг бөгөөд 18 нүх болгонд ялалт, ялагдлын тоогоор нийт оноог тоолж үр дүнг гаргадаг.
Өөрөөр хэлбэл тухайн нүхэнд хэн хамгийн цөөн цохисон нь ялах буюу 1 up гээд явна.
Stroke play форматын хувьд 18 нүхэн дэх нийт цохилтын дүнгээр оноог гаргаснаар ялагч тодордог бол match play нь тухайн тоглогч нэг нүхэнд хэд ч илүү цохисон тэр нүхэндээ л тухайн тоглолт дуусна. Энэ утгаараа нүх болгонд өрсөлдөөн шинээр явагдах учраас тоглолт дуусан дуустал талууд идэвхитэйгээр тоглолтоо үргэлжлүүлдэг.
2 хүн хоорондоо match play хийж болохоос гадна багийн тоглолт хийхэд ч мөн адил тохиромжтой.
Мэргэжлийн гольфийн WGC Match Play, Volvo World Match Play Championship, Ryder Cup, Presidents Cup зэрэг тэмцээнүүд match play форматаар зохиогддог.
Match play форматанд тоглогчдын хандикеп мөн ашиглах боломжтой бөгөөд тухайн тоглогчдын хандикепийн зөрүүгээр хүндрэлийн зэрэг өндөр нүхнүүд дээр оноо авч, өгч тоглоно. Жишээ нь А тоглогч 10 hcp, B тоглогч 15 hcp байвал B тоглогч хамгийн хэцүү 5 (хүндрэлийн зэрэг 1-5) нүхэнд тус бүр нэг оноо авч тоглоно гэсэн үг.
Match play тоглолтын онцлог гэсэн чинь иймэрхүү юмнууд байдаг юм байна:
1. Өрсөлдөгчийн тоглолт дээр үндэслэж тоглолтын стратеги гаргана. Хэрвээ оноо дутуу яваа бол илүү эрсдэл хүлээж довтолж тоглох шаардлага үүсдэг. Довтолж тоглоно гэдэг нь аль болох туг руу бөмбөгөө шахахыг хичээх, birdie, eagle оноонд зорих. Хэрвээ хожиж яваа бол нөгөө талд чинь илүү дарамт байх учраас боломжит эрсдэл багатай тактик сонгох.
2. Өрсөлдөгчийн тухайн нүхний цохилт дээр үндэслэж өөрийн цохилтын стратеги гаргах. Өрсөлдөгчийнхөө цохилт бүрийг анзаарч тооцож бай. Жишээ нь өрсөлдөгч чинь усанд хийх эсвэл ob цохисон бол та эрсдэлтэй цохилт дагаж хийх ямар ч шаардлагагүй гэсэн үг. Double bogey хийсэн хүнийг bogey хийсэн хүн ялна.
3. Putt аль болох aggressive байх. Өөрөөр хэлбэл concede тавихыг оролдохоос илүүтэй аль болох шууд оруулах оролдлого хийх. Нүх болгонд putt болгон таны ялалт, ялагдлыг тодорхойлж болно.
4. Driver чинь сайн, өөртөө итгэлтэй байвал аль болох бүх par 4, 5 дээр хол driving хийхийг хичээх. Нүх болгон дээр өрсөлдөөн явагдаж байгаа учраас өрсөлдөгчид сэтгэлзүйн дарамт үүсгэдэг гэнэ (мэргэжлийнхэнд л гэхээс мань мэтэд эрсдэлтэй л тактик байна ????)
5. Хожиж эсвэл тэнцэж яваа бол заавал туг руу бүү дайр. Green дээр л гарах нь таны зорилго. Green дээр аль ч хэсэгт гарч чадсан бай энэ нь өрсөлдөгчид чинь дарамт (pressure) учруулах бөгөөд илүү эрсдэлтэй цохилт гүйцэтгэх сэдэл болдог.
6. Тоглолтоо дуусан дуустал хэзээ ч бүү бууж өг. Нүх болгон танд шинэ боломж. Match play нь бүхэлдээ mental game юм гэнээ.
7. Match play is all about strategy. Play smart. Don’t try to be a hero when you don’t need too.

4 comments

  • gate.io

    June 8, 2023 at 12:14 pm

    I may need your help. I tried many ways but couldn’t solve it, but after reading your article, I think you have a way to help me. I’m looking forward for your reply. Thanks.

  • NFT artwork

    June 15, 2023 at 4:59 am

    Reading your article has greatly helped me, and I agree with you. But I still have some questions. Can you help me? I will pay attention to your answer. thank you.

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.