HANDICAP СИСТЕМИЙН ТУХАЙ

USGA and R&A

Дэлхийн хандикепийн систем (WHS) 2020 оны 01 сараас мөрдөгдөж эхэлсэн бөгөөд бүх түвшний гольфчид тэгш эрхтэй, эн тэнцүү өрсөлдөх боломжтой болсон.  Энэ системийн гол зорилго нь аль болох олон гольфчныг хамруулж, орчин үеийн онооны нэг системд оруулах юм.

WHS нь гольфийн холбоодууд, гольфийн клуб, талбай, тоглогчдоос мэдээллийн баазаа бүрдүүлдэг. Өмнө дэлхий даяар 6 төрлийн, маш олон холбоод нэгдсэн хандикепийн систем байдаг байсан ч хоорондоо уялдаа, холбоотой нэгдэж байгаагүй. Харин одоо жилээс жилд WHS систем рүү улс орнууд ээлж дараалан нэгдэж байна. USGA болон R&A нь сонирхогчийн гольфийн дүрмийг батлан, мөрдүүлэх эрх бүхий гольфийн дээд байгууллага учраас дүрмийн мөрдөлтөөс гадна хандикепийн бүртгэл энэ систем рүү яваандаа бүх улс нэгдэх нь гарцаагүй.

Дэлхий даяар нэг хандикепийн системд шилжсэнээр олон улсын тэмцээн, уралдааны тэгш оролцоо нэмэгдэх, холбоодоос баримтлах нэгдсэн бодлого сайжрах, гольфчин тус бүрийн өөрийн амжилтыг дүгнэх, бүртгэх олон боломжууд бий болж байна.

Монголын гольфийн холбоо нь USGA болон R&A байгууллагын албан ёсны гишүүн бөгөөд 2020 оноос WHS -д нэгдэн орж, албан ёсны дүрэм, журмын дагуу хандикепийн системийг нэвтрүүлэн ажиллаж ирсэн.

https://mga.mn/wp-content/uploads/2022/05/MON-acceptable-scores-poster-scaled.jpg

Хандикап Индекс нь тухайн гольфчин Талбайн Үнэлгээ (Course Rating) 72, Налуугийн Үнэлгээ (Slope Rating) 113 байх гольфийн талбайд жирийн нөхцөлд хамгийн сайнаараа тоглоход хэд цохих боломжтойг илтгэх ур чадварын индекс юм.  

Хандикап Индексийг тогтоохдоо тухайн тоглогчийн хамгийн сүүлийн 20 тоглолтын хамгийн сайн 8 онооны дифферциалуудын арифметик дундажыг аравны оронд бүхэлтгэж гаргана. Үүний зэрэгцээ тоглогчийн сүүлийн 12 сард авч байсан хамгийн бага хандикап индексийг (Low Handicap Index) бүртгэлд хадгалах ба энэ нь тоглогчийн хандикад индексийн өсөлтийг хязгаарлахад ашиглана.

Тоглогч ямар талбайд тоглох гэж байгаагаас хамааран тухайн Талбайн хандикапыг дараах томъёогоор тооцож гаргана. 

Талбайн Хандикап= Хандикап Индекс (Налуугийн Үнэлгээ 113) + (Талбайн Үнэлгээ– Пар)

Ямар форматаар тоглох гэж байгаагаас хамааран Хандикап Хасагдуулга (Handicap Allowance) тооцох ба бидний байнга тоглодог стройкплей форматаар “casual round” тоглоход 100% байдаг. Эндээс Талбайн Хандикапийг хамгийн ойрын бүхэл тоо руу бүхэлтгэж Тоглолтын Хандикап гарна.

Хамгийн бага хандикептэйMGA гишүүд

ТоглогчHCP index
Г.Мөнгөншагай3.6
Б.Самади4.9
Ч.Бат-Амгалан 5.0
Ч.Гантөмөр6.3
Ц.Мөнх-оргил6.7
Б.Батзориг7.0
Ж.Анарбат7.3
А.Хаянхярваа7.3
Ж.Маргад7.4
Г.Баяраа7.7

MGA HANDICAP

Хандикеп хэрхэн тогтоолгох вэ?

Монголын Гольфийн Холбоо нь portal.mga.mn хандикепийн системийг нэвтрүүлэн, ашиглаж байгаа бөгөөд 240 гишүүн бүртгэлтэй, хандикепээ тогтоолгосон байна.

Холбооны гишүүн болсноор ямар ч гольфчин хандикепээ тогтоолгох, тогтмол бүртгэл үүсгэх, хандикеп дээр суурилсан тэмцээн, уралдаанд өрсөлдөх, амжилт үзүүлэх боломжтой болдог. (Бидний тухай – Гишүүнчлэл хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэл авна уу)

ЖИШЭЭ

Г.Мөнгөншагай Mt.bogd гольфийн талбай дээр цэнхэр тийнээс хандикеп 4, Б.Тулга hcp 15 байх үед А тэмцээн дээр Г.Мөнгөншагай 78, Б.Тулга 84 оноо авсан.
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/DSC08463-modified.png

GROSS оноо

84

HANDICAP index

15

Net score 84-72-15=(-3)

-3
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/DSC08645-modified.png

GROSS oноо

78

HANDICAP index

4

Net score 78-72-4=(+2)

+2

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.