Холбооны дүрмийн хоёрдугаар зүйлд заасны дагуу холбооны гишүүн болсон тоглогчдод чансаа тогтоох, олон улсын тэмцээнд оролцуулахад чансааг харгалзан үзэх зохицуулалттай.
Чансаа тогтоох тэмцээнийг сонгохдоо дараах зарчмыг баримтална. Үүнд:
Монголын гольфийн холбооноос гаргасан бүх гишүүдийн чансааны үр дүнгээс олон улсын тэмцээнд оролцох тамирчдыг сонгож оролцуулна. Олон улсын тэмцээний тавигдсан шаардлагын дагуу хүлээн зөвшөөрөгдөх хандикепийн хэмжээг харгалзан үзэж байр эзэлсэн дарааллаар нь эрэмбэд оруулж оролцох тамирчныг тодорхойлно.
Тэмцээн бүр зэрэглэлээсээ хамааран дараах 4 төрлийн оноотой байна. Үүнд:
Зэрэглэл 1. 1500 оноо – Монгол Улсын Сонирхогчийн Гольфийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн (эрэгтэй болон эмэгтэй),
Зэрэглэл 2. 1000 оноо – Үйл ажиллагаа явуулж байгаа гольфийн талбайн нэрэмжит аварга шалгаруулах нээлттэй тэмцээнүүд,
Зэрэглэл 3. 500 оноо – Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн нэрэмжит томоохон тэмцээнүүд,
Зэрэглэл 4. 300 оноо – Чансаа тогтоох тэмцээний нээлттэй байх зарчимд тулгуурлан зохион байгуулагдаж буй бусад спонсор байгууллагуудын болон болон гольфийн талбайн цуврал жижиг тэмцээнүүд,
Чансаа тогтоох тэмцээний жагсаалтыг веб сайтын “Тэмцээн – Тэмцээний хуваарь” хэсгээс харна уу.
Олон улсын томоохон тэмцээнд оролцох тамирчныг дараах байдлаар сонгодог.
Дөрвөн жилд 1 удаа зохион байгуулагддаг Азийн наадмын (Asian games) тоглолтод оролцох эрэгтэй тоглогчдын хувьд өмнөх жилийн чансааны эхний 8 тоглогчийн нэрсийг мэдүүлж, тэмцээний шаардлагын дагуу 4 тоглогч, эмэгтэй тоглогчдын хувьд 6 тоглогчийн нэрсийг мэдүүлж, тэмцээний шаардлагын дагуу 3 тоглогчийг чансааны эрэмбийн эхнээс сонгох ба сонголтод орсон тоглогч хувийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд дараагийн байрны тоглогч тэмцээнд оролцох зарчмыг баримтална.
Жил бүр зохион байгуулагддаг Ази Номхон далайн бүсийн сонирхогчийн гольфийн аварга шалгаруулах (APAC) тэмцээний хувьд тухайн жилийн Монгол улсын сонирхогчийн гольфийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 1, 2 дугаар байрт шалгарсан тоглогчийг оролцуулах бөгөөд сонголтонд орсон тоглогч хувийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд дараагийн байрны тоглогч тэмцээнд оролцох зарчмыг баримтална.
Хоёр жилд 1 удаа зохион байгуулагддаг “Nomura Cup” тэмцээний хувьд мэдүүлэг гаргах өдрийн гишүүдийн чансааны эхний 4 тоглогчийг сонгох ба сонголтод орсон тоглогч хувийн шалтгаанаар тэмцээнд оролцох боломжгүй болсон тохиолдолд дараагийн байрны тоглогч тэмцээнд оролцох зарчим баримтална.
Эзлэсэн байр | Оноо тооцох хувь | Тэмцээнүүд | |||
Зэрэглэл 1 | Зэрэглэл 2 | Зэрэглэл 3 | Зэрэглэл 4 | ||
1 | 100% | 1500 | 1000 | 500 | 300 |
2 | 80% | 1200 | 800 | 400 | 240 |
3 | 65% | 975 | 650 | 325 | 195 |
4 | 55% | 825 | 550 | 275 | 165 |
5 | 50% | 750 | 500 | 250 | 150 |
6 | 45% | 675 | 450 | 225 | 135 |
7 | 40% | 600 | 400 | 200 | 120 |
8 | 35% | 525 | 350 | 175 | 105 |
9 | 30% | 450 | 300 | 150 | 90 |
10 | 28% | 420 | 280 | 140 | 84 |
11 | 26% | 390 | 260 | 130 | 78 |
12 | 24% | 360 | 240 | 120 | 72 |
13 | 22% | 330 | 220 | 110 | 66 |
14 | 20% | 300 | 200 | 100 | 60 |
15 | 19% | 285 | 190 | 95 | 57 |
16 | 18% | 270 | 180 | 90 | 54 |
17 | 17% | 255 | 170 | 85 | 51 |
18 | 16% | 240 | 160 | 80 | 48 |
19 | 15% | 225 | 150 | 75 | 45 |
20 | 14% | 210 | 140 | 70 | 42 |
21-25 | 12% | 180 | 120 | 60 | 36 |
26-30 | 10% | 150 | 100 | 50 | 30 |
31-40 | 5% | 75 | 50 | 25 | 15 |
Нийт оноо | 13,185 | 8,790 | 4,395 | 2,637 |