
5 дахь жилдээ уламжлал болон зохиогдсон “MGA Tour” цуврал тэмцээн амжилттай дуусч дүнгээ гаргалаа. Энэхүү тэмцээн нь МГХ-ны гишүүдийн дунд хамгийн тогтвортой тоголдог, чадвар нь сайжирч байгаа тоглогч нарыг нээн илрүүлэх, урамшуулахад чиглэсэн ба цуврал тэмцээнд оролцсоноор тоглогчид өөрийн ур чадвар хаана байгааг мэдэх, хэрхэн сайжруулахаа олж авахад нь тусалдаг.
2020 оны “MGA Tour” цувралд Г. Түвшинтөгс тасархай түрүүлж Цом, Алтан медаль хүртэж Ч. Бат-Амгалан мөнгөн медаль, Ч. Гантөмөр Хүрэл медаль, Ц. Амараа, М. Баярбахдал, Д. Хатанбаатар нар шагналт байруудад орлоо.
Эмэгтэйчүүдийн төрөлд Т. Баасанжаргал Алт, Ц. Боргилмаа Мөнгөн медаль тус тус хүртлээ. Тэмцээндээ амжилттай оролцсон бүх тоглогч нартаа дахин өаяр хүргэе.









