UncategorizedMNAOC – 2022 Эрэгтэйчүүд

July 18, 20225
MNAOC – 2022 🏌️‍♂️⛳️
Монгол Улсын Сонирхогчийн гольфийн улсын аварга шалгаруулах 18 дахь удаагийн нээлттэй тэмцээн 2022 оны 7 сарын 2-с 9-ны хооронд 8 өдөр зохиогдож өнгөрлөө. Эрэгтэй 72 нүх, эмэгтэй 72 нүхний дүнгээр аваргуудаа тодрууллаа. Эрэгтэй ангилалд нийт 102 тамирчин, эмэгтэй нийт 40 тамирчин өрсөлдөв. Солонгос, Австрали, АНУ-аас тоглогчид зорин ирж оролцсоноос нийт 20 гаруй гадны орны тоглогч оролцлоо.
Тэмцээний ерөнхий спонсороор Ай Ти Зон ХХК / ITZone LLC, Dell Technologies компани хамтран ажиллав. Мөн Under armour брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч Under Armour in Mongolia, Aero Mongolia компани ивээн тэтгэгчээр хамтран ажиллав.
Эрэгтэйчүүдийн ангилалд 4 өдрийн нийлбэр дүнгээр:
Г.Мөнгөншагай 304 оноогоор улсын аварга
Ч.Гантөмөр 311 оноогоор дэд байр
Б.Мөнхбаатар 322 оноогоор 3-р байр
Хандикапын ангилалд:
М.Буян-эрдэнэ 1-р байр
М.Наранбаатар 2-р байр
Ц.Төгөлдөр 3-р байр
Longest drive ангилалд Д.Баяртогтох
Nearest to pin ангилалд Б.Батхуяг

5 comments

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.