Маунт богд гольфийн талбайгаас энэ улиралд нийт 4 цуврал тэмцээн зохион явуулж байгаа бөгөөд цуврал бүрийн шилдэг 10 оролцогч 2022/9/17-нд финалд өрсөлдөж шилдэгээ шалгаруулна.
Нэг удаагийн цуврал тэмцээн 4 долоо хоногийн 72 нүхний stableford оноогоор явагдах бөгөөд тус форматаар хамгийн өндөр оноо авсан тоглогчид финалд оролцох урилга авна. Цуврал бүр Маунт богд талбайн мөнгөн шагналаас гадна спонсор байгууллагын шагналтай. Финалын шатны ялагчид дараах шагналтай.
| Байр | Шагнал |
| 1 | Аваргын шилжин явах цом, БНТурк улсын Анталъяа хотод аялах гольф багц аялал+нислэгийн тийз |
| 2 | БНТурк улсын Анталъяа хотод аялах гольф багц аялал |
| 3 | 3 удаа 18 нүх тоглох эрх |
Эхний цувралд тэргүүлж, финалын урилга авсан 10 тоглогч:
- Б.Гүнсэн 553.7 оноо
- Ю.Цолмонбаатар 449.3 оноо
- Б.Тулга 394.2 оноо
- Я.Баярхүү 379.7 оноо
- Г.Тулга 332.9 оноо
- Kook Jungyeol 286.4 оноо
- Т.Баасанжаргал 261.5 оноо
- Б.Батнаран 208.8 оноо
- Б.Баттөр 191 оноо
- М.Отгонбаяр 189.5 оноо
2-р цуврал 2022/06/11-ны Бямба гарагт эхлэнэ.









