
Монголын гольфын Холбоо нь Холбооны гишүүн С. Оргилтой хамтран 8 дахь удаагаа энэ 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Маунт Богд гольфын талбайд 2016 оны “ Оргил кап “ цомын тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Тэмцээнд Монголын гольфын Холбооны гишүүд болон гадаад улсын иргэд, тусгайлан уригдсан зочид нийт 50 гаруй тамирчид оролцов.
Монголын гольфын Холбооны гишүүн Б. Мөнхбаатар нийт 76 оноогоор тэмцээний аварга болж, шилжин явах цомоор шагнагдав. Холбооны гишүүн Б. Алтайбаатар 77 оноогоор 2-р байр, Г. Мөнгөншагай, Д. Өлзийдэлгэр нар 78 оноогоор тус тус 3 дугаар байр эзлэв. Тэмцээнийг Холбооны гишүүн С. Оргил ивээн тэтгэв.








