13 дахь удаагийн Монгол-БНСУ-ын багийн хоорондох “Ryder-Cup-2018” тэмцээн Мт. Богд талбайд ажилттай болж өндөрлөлөө. Энэ тэмцээний үеэр зохиосон “Longest Drive” төрөлд А. Хаянхярваа 278 м, “Nearest the Pin” ангилалд И Жүн Сү 1м үзүүлэлтээр тус тус шалгарлаа. Багуудын дүнгээр Монголын баг 20,5 БНСУ-ын баг 5,5 хожилтойгоор Монголын баг ээлжит дараалсан ялалтын тоогоо нэмлээ.