МэдээТэмцээнTurkish Airlines World Golf Cup-2018 Ulaanbaatar

2018-08-180

Төркиш Эйрлайнз компанийн нэрэмжит гольфийн тэмцээн 2018 оны 8 дугаар сарын 13-ны ням гарагт Мт. Богд гольфийн талбайд 2 дахь удаагаа амжилттай болж, энэ жилийн аваргаар М. Баярбахдал 44 оноогоор тэргүүн байр, Цомны эзэнээр тодрон 11 дүгээр сард БНТУ-д зохиогдох эцсийн шатны тэмцээнд оролцох эрх хүлээн авлаа. Тус бүр 43 оноо авсан 2 тамирчны үзүүлэлтүүдийг хянаж үзээд хамгийн сүүлийн нүхэнд илүү сайн тоголсон Ц. Сэдванчиг 2-р байр, Б. Элбэгсайхан 3-р байранд тус тус шалгарлаа. Мөн тэмцээнд хамгийн бага оноо үзүүлсэн тамирчнаар Ж. Анарбат 78 оноогоор шалгарсан бол 17-р нүхэнд зохиосон нүхэнд хамгийн ойр цохих (Nearest the pin) тэмцээнд эрэгтэйчүүдээс Г. Тамир, эмэгтэйчүүдээс Д. Ичинноров нар ялагч болов. “Stableford” форматаар зохиогддог энэхүү тэмцээнд хэн ч түрүүлэх боломжтой байдаг тул гольф сонирхогч нарын дунд ихээхэн нэр хүндтэй, хүсэн хүлээдэг тэмцээн болоод байна.

Leave a Reply

Your email address will not be published.


ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

https://mga.mn/wp-content/uploads/2025/09/randaLogoDark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/WAGR-dark.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/IGF_official_logo.svg-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/logo.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/lexus-logo-png_seeklogo-83673.png
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/327043706_5878420618871202_9046690168835276921_n-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2025/09/e270acf3-e59e-40c4-abce-a8c384c9303c_AeroMongoliaLogo-640x480.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.