ГОЛЬФИЙН ТАЛБАЙ

Монголд 4 гольфийн талбай үйл ажиллагаа явуулж байна.

Гольфийн талбай нь гольф тоглодог үндсэн орчин юм. Талбай нь 18 нүхнээс бүрдэх бөгөөд нүх тус бүр tee box, фэйрвэй, раф, хазард, грийнээс тогтсон байна. Грийн дээр pin буюу туг, нүх байрлана. Нүх тус бүр par 3, par 4, par 5 гэсэн төрөлтэй байна.  Энэ нь тухайн нүх хэдэн цохилт хийх боломжтойг илэрхийлдэг.

Дизайны хувьд ландшафтын төрлийн зохион байгуулалт хийгддэг боловч гольфийн талбайн архитектур гэсэн тусдаа мэргэжил бий. Дизайн нь зөвхөн урт, өргөн, зохион байгуулалтаас гадна тактик, стратегийн тоглолт гаргахуйц хүндрэл бүхий зохион байгуулагдсан байдаг.

Энд дурьдсанчлан par 3, 4, 5 гэж байгаа нүх болгон уртын хэмжээ харилцан адилгүй.

Дунджаар:

Men

  • Par 3 –  (230 m) and below
  • Par 4 – (230–411 m)
  • Par 5 –  (412–631 m)

Women

  • Par 3 – (190 m) and below
  • Par 4 – (193–366 m)
  • Par 5 – (367–526 m)

урттай байдаг.

Үүнээс гадна нүх бүр хүндрэлийн зэргээр хэмжигдэх бөгөөд stroke index гэж нэрлэж 1-18 хүртэл тоогоор дугаарладаг. Хамгийн хэцүү нүх 1 индекстэй байна.

Монголд үйл ажиллагаа явуулдаг гольфийн талбай ????️‍♂️⛳️
Улаанбаатар хотын ойр орчимд 4 гольфийн талбай үйл ажиллагаа явуулж байна.
1. Mt.bogd golf course – Олон хүмүүсийн мэддэгээр Скай резортод байрлалтай 18 нүх бүхий дэлхийн жишигт нийцсэн талбай
2. Чингис хаан гольф клуб – Тэрэлжид байрлалтай 18 нүх бүхий талбай
3. Riverside golf club – Хан-Уул дүүрэг, биокомбинат, Сонгинын амралтын хажууд байрлалтай 18 нүх бүхий талбай
4. UB 2 golf club – Тэрэлж, UB 2 resort урд байрлалтай 18 нүх бүхий гольфийн талбай

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.