МэдээМонгол Улсын Сонирхогчийн Гольфийн Улсын Аварга шалгаруулах тэмцээн – 2016

August 9, 20164

Монгол Улсын 2016 оны  гольфын улсын аварга шалгаруулах тэмцээн

Монгол Улсын 2016 оны  гольфын улсын аварга шилгаруулах эрэгтэйчүүдийн  тэмцээн энэ сарын 4-7-ны өдрүүдэд Скай Ресортын Маунт Богд гольфын талбайд амжилттай болж өнгөрөв. Тэмцээнд Монголын гольфын Холбооны гишүүд нийт 62 тамирчид оролцов. Энэ удаагийн тэмцээнд гадаад орны 5 тамирчин оролцов.

Нийт 4  өдөр үргэлжилсэн тэмцээнд тамирчин О. Оюунболд нийлбэр дүнгээр 321  оноо авч түрүүлэн, 2016 оны Монгол Улсын гольфын аварга тамирчин болж, шилжин явах цомоор шагнуулав.  Улсын аваргын тэмцээний 2-д байрт тамирчин Д. Өлзийдэлгэр 325 оноо, 3-р байрт тамирчин Г. Мөнгөншагай 334 оноогоор тус тус шалгарав. Эрэгтэйчүүдийн хандикапын нэгдүгээр ангилалд О. Оюунболд, хоёр дугаар ангилалд Н. Баттулга, гуравдугаар ангилалд Ж. Анарбат нар тус тус түрүүлэв.

Монгол Улсын 2016 оны гольфын улсын аварга шалгаруулах эмэгтэйчүүдийн тэмцээн энэ сарын 5-6-ны өдрүүдэд мөн Скай Ресортын Маунт Богд гольфын талбайд амжилттай болж өнгөрөв. Тэмцээнд Монголын гольфын Холбооны гишүүд нийт 16  тамирчид оролцов. Энэ удаагийн тэмцээнд АНУ, Англи, Ирландад амьдардаг эмэгтэй тамирчид ирж оролцов.

Монголын гольфын Холбооны гишүүн Б. Батнаран  нийт 180 оноогоор түрүүлж Монгол Улсын тэмцээний аварга болж, шилжин явах цомоор шагнагдав. Тамирчин Батбилэг 191 оноогоор 2-р байр эзлэв. Эмэгтэйчүүдийн хандикапын нэгдүгээр ангилалд Б. Батнаран, хоёр дугаар ангилалд Н.Намуунаа нар тус тус түрүүлэв.

Тэмцээнийг зохион байгуулахад  Худалдаа, хөгжлийн банк  ерөнхий ивээн тэтгэгчээр 3 дахь удаагаа оролцсон ба S&R компани “ Hole in one “-ны  ивээн тэтгэгчээр оролцов.

4 comments

  • gateio

    May 13, 2023 at 11:21 am

    At the beginning, I was still puzzled. Since I read your article, I have been very impressed. It has provided a lot of innovative ideas for my thesis related to gate.io. Thank u. But I still have some doubts, can you help me? Thanks.

  • gate.io kullanımı

    June 12, 2023 at 4:15 am

    Very nice post. I just stumbled upon your blog and wanted to say that I’ve really enjoyed browsing your blog posts. In any case I’ll be subscribing to your feed and I hope you write again soon!

  • Cryptocurrency Wallet

    June 17, 2023 at 2:46 pm

    Reading your article has greatly helped me, and I agree with you. But I still have some questions. Can you help me? I will pay attention to your answer. thank you.

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.