“ Khan Cup Open 2016 “ нээлттэй гольфын тэмцээн амжилттай болж өнгөрөв.
Монголын гольфын Холбооны ерөнхий ивээн тэтгэгч ХААН банк энэ 2016 оны 08 дугаар сарын 21-ны өдөр “ Khan Cup Open 2016 “ нээлттэй гольфын тэмцээнээ 2 дахь удаагаа Скай Ресортын гольфын талбайд амжилттай зохион байгуулав. Тэмцээнд Монголын гольфын Холбооны гишүүд, ХААН банкнаас биечлэн урьсан тусгай зочид нийт 72 тамирчин оролцов. Энэхүү тэмцээн нь Монголын гольфын Холбооны тэмцээний хуваарьт ордог нэр хүнд бүхий томоохон тэмцээн юм. Энэ удаагийн тэмцээнд МГХ-ны гишүүн Д. Өлзийдэлгэр 76 оноогоор түрүүлэв. Тэрээр энэ жилийн цомын аварга болж, цом, мөнгөн шагналаар шагнуулав. МГХ-ны гишүүн Б. Алтайбаатар 77 оноогоор 2-р байр, тамирчин Г. Мэндсайхан, БНСолонгос улсын иргэн Шин Тэ Күн нар тус бүр 78 оноогоор 3-р байр эзлэв. Тэмцээний тусгай шагнал болох гараанаас бөмбөгийг хамгийн хол цохих төрөлд МГХ-ны гишүүн А. Хаянхярваа 310 м, туганд хамгийн ойр цохих төрөлд тамирчин Гансүх 2.34 м.тус тус цохиж түрүүлэв. Тэмцээний Хандикапын ангилалд МГХ-ны гишүүн Б. Элбэгсайхан – 4.6 цохиж, 1-р байр МГХ-ны гишүүн С. Хөдөлмөр -3.0 цохиж, 2-р байр , МГХ-ны гишүүн Н. Золжаргал -2.50 цохиж, 3-р байр тус тус эзлэв. Тэмцээнийг ХААН банк ивээн тэтгэсэн ба тус банкны гүйцэтгэх захирал Жон Бейл оролцож, тамирчдад баяр хүргэж, шагнал гардуулав.
2 comments
20bet
September 13, 2023 at 9:50 am
Your article gave me a lot of inspiration, I hope you can explain your point of view in more detail, because I have some doubts, thank you.
20bet
October 8, 2023 at 11:58 am
I am currently writing a paper that is very related to your content. I read your article and I have some questions. I would like to ask you. Can you answer me? I’ll keep an eye out for your reply. 20bet