
Монголын гольфын Холбооны ивээн тэтгэгч МОННИС МОТОРС ХХК 2016 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Маунт Богд гольфын талбайд энэ 2016 оны “ Ниссан Патрол Y 62 кап “ цомын тэмцээнийг 4 дахь удаагаа амжилттай зохион байгуулав. Энэхүү тэмцээнд Монголын гольфын холбооны гишүүд, тус компанийн ажилтан болон гадаад улсын иргэд, тусгайлан уригдсан зочид нийт 70 гаруй тамирчид оролцов.
Тамирчин Г. Мэндсайхан нийт 81 оноогоор тэмцээний аварга болж, шилжин явах цомоор шагнагдав. Холбооны гишүүн О. Оюунболд 83 оноогоор 2-р байр, Ц. Амраа 83 оноогоор тус тус 3 дугаар байр эзлэв. Хоёр тамирчин адил оноо авсан тул нэмэлт цохилт хийж, О. Оюунболд ялсан болно. Туганд хамгийн ойр цохих төрөлд Э. Нандинзүрх 3.20 м. , хамгийн хол цохих төрөлд Мягмарсүрэн 293 м. Тус тус цохиж, түрүүлэв. Энэ жилийн тэмцээний хувьд Моннис Моторс ХХК “ Hole in One “ 1 цохилтоор бөмбөгөө шууд нүхэнд оруулах тэмцээний төрөлд түрүүлсэн тамирчинд шинэ Ниссан Патрол Y 62 машины шагнал зарласан боловч энэ шагналын авах тамирчин энэ удаа тодорсонгүй. МОННИС МОТОРС ХХК нь энэхүү тэмцээнийг ивээн тэтгэж, өндөр түвшинд зохион байгуулав.









