МэдээGolomt tour – 2016

October 17, 2016574

2016 оны ГОЛОМТ ТУР  тэмцээн 4 сар үргэлжилж, амжилттай дуусав.

Монголын гольфын Холбооны ерөнхий ивээн тэтгэгч, Монгол Улсад гольфын спортыг сурталчлах, цаашид хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг Голомт банк  Монголын гольфын Холбоотой хамтран 2 дахь жилдээ Голомт тур тэмцээнийг зохион байгуулав.  2016 оны  Голомт тур тэмцээн нь 06 дугаар сарын 11-ны өдөр эхэлж, энэ 10 дугаар сарын 01-ны өдөр дууссан ба бүтэн 4 сар гаруй хугацаанд  үргэлжилсэн болно. Монголын  гольфын Холбооны гишүүн байгууллага,  клуб, тамирчдын дунд  ихээхэн нэр хүндтэй болж байгаа энэхүү тэмцээн нь нийт цуврал 20 тэмцээнээс бүрддэг юм. Монголын гольфын Холбооны тэмцээн зохион байгуулах тухай тусгайлсан журмыг гаргаж, батлуулсан ба тэмцээнийг маш амжилттай  зохион байгуулсан болно.

Энэхүү тэмцээний нэр хүнд жилээс жилд өсөж, оролцогчдын тоо эрс нэмэгдсэн юм. Энэ жил Голомт тур тэмцээнд давхардсан тоогоор нийт 1500 гаруй тамирчид оролцсон  болно. Тэмцээн 10 дугаар сарын 01-ны өдөр хаалтын ажиллагаагаа хийж, түрүүлсэн тамирчдыг шагнав. Шагналын үйл ажиллагаанд Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг, Монголын Гольфын Холбооны ерөнхийлөгч Н.Золжаргал нар оролцож, шагнал гардуулав. Тэмцээнд нийт 8 байр эзлүүлэв. Монголын гольфын Холбооны гишүүн Д.Намжилдорж нийт 3080 оноогоор түрүүлж 2016 оны аварга болж, цом мөнгөн шагналаар шагнуулав. Холбооны гишүүн Г. Мөнгөншагай 2750 оноогоор 2–р байр, гишүүн Ц.Амараа 2626 оноогоор 3-р байр тус тус  эзэлж,  мөнгөн шагналаар шагнуулав. Тэмцээний сүүлийн өдөр МИАТ ХК,  ASM компаниуд ивээн тэтгэгчээр оролцов.

574 comments

Leave a Reply

Your email address will not be published.

ГОЛЬФИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ

https://mga.mn/wp-content/uploads/2023/06/TK-400-1.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/logo_mga.png
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/IT-ZONE.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/04/BIG-MOGUL.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/moncon.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/09/Golf-Assocation-banner-640x480.jpg
https://mga.mn/wp-content/uploads/2022/05/mt_bogd-1.png

Холбооны вебсайт дээрх мэдээллээс хувь хүнтэй холбоотой бус бол бусад бүх мэдээллийг үнэгүй түгээж, ашиглаж болно.