
2017 оны 4 дүгээр сарын 22-ний өдөр зохиогдсон БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ордос аймгийн Бэрун гольфийн талбайн нээлтийн “Нээлттэй Тэмцээн”-д БНХАУ, Өвөрмонгол, Монгол улсын нийт 80 тамирчин “Stroke Play” форматын дагуу өрсөлдлөө. Монголын Гольфийн Холбооны 6 гишүүн тус тэмцээнд урилгаар оролцож О.Оюунболд 81 оноогоор II байр, Б. Мөнхбаатар 82 оноогоор III байр тус тус эзэллээ.








