“ Хувилай хаан “-ы нэрэмжит 4 дэхь удаагийн гольфын
тэмцээнд амжилттай оролцов.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яам, БНХАУ-ын Тян-Жин хотын гольфын холбоо болон Варнер гольфын клуб хамтран энэ 2016 оны 10 дугаар сарын 29-ны өдөр “ Хувилай хаан”-ы нэрэмжит 4 дэхь удаагийн тэмцээнийг амжилттай зохион байгуулав. Тэмцээнд Монголын гольфын Холбооны 10 тамирчин урилгаар оролцов. Тэмцээнд БНХАУ-д суугаа гадаад орнуудын элчин сайд нар тэдгээрийн дипломат ажилтнууд болон Тян-Жины гольфын Холбооны гишүүд, нийт 80 гаруй тамирчид оролцов. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д. Ганхуяг оролцож, тэмцээнийг албан ёсоор нээж, тамирчдад баяр хүргэв. Тэмцээн ‘ best ball ‘ буюу багийн 4 тамирчдын хамгийн сайн цохисон бөмбөгийг цаашид үргэлжлүүлэн цохих журмаар явагдсан ба Тян-Жин хотын гольфын холбооны тамирчид -16 буюу нийт 56 цохиж түрүүлэв. Манай тамирчдын хувьд -4 буюу 68 цохисон амжилт үзүүлэв.
Монголын гольфын Холбооны гишүүн Т. Бат-Эрдэнэ нүхэнд бөмбөгийг хамгийн ойр цохих төрөлд түрүүлж, цомоор шагнагдав.
Монголын гольфын Холбоо нь БНХАУ-ын Тян-Жин хотын гольфын холбоо болон Варнер гольфын клубтай хамтран 2017 оны 8 дугаар сард “ Хувилай хаан”-ы нэрэмжит 5 дахь удаагийн тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар тохиролцсон болно.
One comment
20bet
September 20, 2023 at 10:47 pm
Your article gave me a lot of inspiration, I hope you can explain your point of view in more detail, because I have some doubts, thank you.